Жүдо бөхийн холбооны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

2019-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч,  Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар үүрэгт ажлаа өглөө.  Тэд өчигдөр /09.11/ орой албан ёсоор зарлаж, ард түмнээсээ уучлалт гуйлаа. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.   Холбооны удирдлага болон Шигшээ багийн багш, дасгалжуулагчид ажлаа өгөх болсон шалтгаанаа "Токио-2019” ДАШТ-д тамирчид нь амжилт муутай оролцсон тул хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна” гэсэн юм.
МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат “Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хамруулж чадаагүй, уураг витаминжуулаагүй, бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадаагүй, бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадаагүй гэсэн үндэслэлүүдээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа. Энэ хугацаанд биднийг дэмжиж ажиллаж байгаа олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, "Бид хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна" гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсч байна” гэжээ.
Шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, О.Балжинням “Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахлаж ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав, хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл,  Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч нар дүгнэлт хийгээд дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпод орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 4 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06