Музейн хөгжилд технологийн шийдлийг нэвтрүүлнэ

2019-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас бичигдэж ирсэн түүх, өв соёлыг хадгалж, үр хойчдоо уламжлуулан үлдээж, өвөг дээдэс, эх орныхоо түүхийг таниулж ирсэн газрын нэг бол музей. Улс үндэстний мэдээлэл, түүх дурсгалын зүйлсийг  бусад оронд сурталчилан таниулж эх оронч үзэл, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлдэг  музейн салбарын ажилтнуудын уулзалт нийслэл хотод болж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар,Монголын үндэсний музей, Соёлын өвийн төвөөс  “Музейн хөгжил” нэртэйгээр зохион байгуулж буй уулзалтад тус салбарын  орон нутгийн музейн ажилтнууд болон аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн  газрын  Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, хувийн хэвшлийн  музей, галерей,хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан төвүүдийн төлөөллөөс  бүрдсэн 300 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын  тэнхимийн эрхлэгч Ж.Мяндас “Ирээдүйн   музей ба бидний чиг хандлага” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр  “XXI зууны музей нийгэмд зөвхөн  үүрэг гүйцэтгээд зогсохгүй. Нийгэмд бий болж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд музей маш их чухал үүрэгтэй. Үүнийг л музейн гол үүрэг гэж харж байна” гэв. Түүнээс гадна ирээдүйн илүү олон дэвшилттэй музейг бий болгохоор төлөвлөөд ажиллаж байна. Музейд ажиллах боловсон хүчний тоо  их дутмаг, хүрэлцэхгүй байна. Учир нь энэ соёл, байгалийн өв, угсаатан судлал,нүүдэлчний соёлыг ЕБС-ийн хичээлийн програмтай уялдуулж өгөөгүй. Тиймээс соёл, байгалийн өвийг сонирхож музей, соёл судлал,соёлын аялал жуулчлалын ангид элсэн суралцах оюутан маш цөөхөн байна. Судлаач хүний хувьд өндөр техник технологийн  эрин зуунд ажиллах, өндөр түвшний мэдлэгтэй ирээдүйн боловсон хүчин, залгамж халаагаа бэлдэхэд улсаас бодлоготой ажилламаар  юм шиг санагддаг. Мөн  Монголын ирээдүйн музейн хөгжлийн баримтлал, чиглэл хандлагыг тодорхойлсон музейн хөгжил ба бодлого, музей ба нийгмийн инноваци, музей ба бүтээлч үйлдвэрлэл, ирээдүйн музей гэсэн  дөрвөн чиглэлээр салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, ажилтан мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлгийг явуулсан юм. Гурав хоног үргэлжлэх энэ уулзалтын үеэр  хот болон орон нутгийн музейн гарал үүсэл, түүхийг харуулсан  Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг хүмүүс их сонирхон үзэж байлаа. Мөн Цэргийн музейн бэлэг дурсгалын дэлгүүр,Чойжин ламын музей болон Баян-Өлгий аймгийн бэлэг дурсгалын дэлгүүрийн өөр өөрийн  өнгө аясыг дэлгэн харуулсан зүйлс хүмүүсийн анхаарлыг их татаж, худалдан авч байв. Түүнээс гадна  Монгол Улсад орчин үеийн музей үүссэний 95 жилийн ойгоор мэргэжилтнүүдийнхээ дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулах ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12