Ноён уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барина

2019-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч дархан цаазат болгохыг үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад өгсөн. Үүний дагуу Н.Цэрэнбат сайд саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Улмаар Ноён уулыг улсын тухай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс одоо энэ уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барь. Өвөг дээдсээс өвлүүлсэн онгон тагшин энэ уулыг ухаж болохгүй. Яг үнэндээ алт ухаад баяжсан түүх монголчуудад байхгүй. Үүний оронд аялал жуулчлалын газар болгох хэрэгтэй” гэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах, ингэхдээ дархан цаазат газар болгож ангилал ахиулахаар болж байна. 1995 оны зургадугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн ИТХ тус уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж байсан юм байна. Түүнээс нэг өдрийн өмнө хамгийн анх 359.7 га газарт алтны хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдсон. Түүнээс хойш энэ бүс нутагт нийтдээ 12 лицензийг таван аж ахуйн нэгжид олгосон байна. Тодруулбал, 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав, арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын наймдугаар сарын 14-ний 320 дугаар тогтоолоор батлагдсан, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн материалын бүрдүүлэлтэд хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах, хууль хяналтын байгууллага хяналт тавихыг даалгасан” гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 4 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06