Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2019-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Өнөө жил уг өдрийг 24 дэх жилдээ тэмдэглэж байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, нийслэл, дүүргийн салбар комиссууд уламжлал болсон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна зарим хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийснээ энэ өдөр нээв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан  Ерөнхийлөгч Х.Баттулга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд, нам эвслүүдийн төлөөлөл, хэлмэгдэгсэд, тэдний хань, үр хүүхдүүд, ач зээ нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Хамбын овоонд зул өргөж, лам хуврагууд ном хурлаа. Түүнчлэн Багануур дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос санаачлан хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан  дөрвөн метр өндөр, бурхан байрлах шилэн хорго бүхий бурхны хөшөө бүтээсэн бол Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган агсны амьдралыг хүүрнэсэн түүхэн баримтат “Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа” нэртэй номын нээлт боллоо. Номын зохиогч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан архивын түүхэн баримтуудад тулгуурлан эл номыг туурвижээ. Номыг нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, төрийн байгууллагуудад түгээх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.11  ЛХАГВА  №180  (6147)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 44 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06