Гаалийн байцаагчид 28 сая төгрөгийн татвар төлөх бараанаас 4 саяын хахууль авчээ

2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас Замын-Үүд дэхь гаалийн байцаагчдын хахууль авч буй бичлэгийг дэлгэлээ. Гаалийн 34 байцаагч улсад 28 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан 90 тонн ачааг хилээр шалгалтгүй нэвтрүүлэхдээ 4.5 сая төгрөгийн хахууль авчээ. Гаалийн байцаагчидтай холбоотой хахуулийн бичлэг 2015-2016 онд үйлдэгдэж  2018 оны нэгдүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. 34 гаалийн байцаагч холбогдсон хэрэгт 2-6 жилийн ял оноосон. Замын-Үүд дэх гаалийн байцаагчид БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас авсан хахуулиа ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусан байсныг бичлэгээр дэлгэлээ. АТГ-ын эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Өнөөдөр бид хорт хавдар гэх мэт хүнд өвчин, түүнээс гадна олон төрлийн халдварт өвчин газар авч, өсвөр үе, хүүхэд залуус хар тамхины асуудалд ихээр холбогдож байгаагийн нэг шалтгаан бол энэ мөн. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг. Энэ нь нэг байгууллагыг тэр чигээрээ муу ажиллаж байна гэж хэлж байгаа биш, энэ мэт хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан шударга бус этгээдүүдийн гэмт үйлдлийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг олон нийтэд анхааруулж, үүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ https://www.facebook.com/adya.rejpab/videos/2423123574403454/ Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 40 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06