Хотын даргын онцлох эшлэлүүд

2019-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

 “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа ээлжит зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Хотын даргын ажлыг авсан цаг үед улстөржилт нэлээд байсан. Цаг хугацааны хувьд ч сонгууль дөхсөн үе. Одоо ч улстөрийн шийдэл талаасаа цаг бага байна. Тэглээ гээд би энэ ажлыг улстөр, цаг хугацааны хэмжүүрээр хийгээгүй. Сонгууль ойртсон юм чинь болвол болоод болохгүй бол тэр биз гэсэн хандлага надад байхгүй.  Ажил авсан л бол болохгүйгээс нь болох, боломжтой бүхий л хувилбарыг хэрэгжүүлнэ.

-Буруу жишгийг халж, зөв зүйлийг хэвшүүлэхээр зүтгэнэ. Шат шатны байгууллагууд маань ч ажил үүргийнхээ дагуу байж, сахилга бат, дэг журамтай, сэтгэл зүтгэлтэй байж чадвал олон асуудлыг шийдэх хугацаа бас байна.  “Тэр тэглээ, энэ ингэлээ гээд гомдоллоод явна” гэж юу байх вэ. Улстөржих завтай, бас тийм бодолтой нөхөд нь тэрнийгээ хийнэ л биз.

-Хатуу шаардлага тавьж, хариуцлага нэхэж ажиллана. Ажил албан тушаал хашиж байгаа нэртэй мөртлөө, ямар ч сэтгэлгүй, дүр эсгэгчдийн дургүй хүрэх л байх. Тэд ямар нэгэн байдлаар улстөр хийх биз. Гэхдээ би ухарч, няцахгүй.

-Би  өмнө нь  НИТХ-ын даргаар ажиллаж бодлого тодорхойлж байсан. Хотын даргын ажил гүйцэтгэх эрх мэдэл, хууль эрх зүйн хүрээнд ялгаатай ч ажлаа авснаас хойш гурван чиглэлд анхаарч байна. Эхний гурван сард ерөнхийдөө дотоод асуудлаа шийдвэрлэсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа газар, хэлтсүүдийн аль нь ажил үүргээ сайн гүйцэтгэж байна, алиных нь үйл ажиллагаа доголдож, давхцаж байна.  Тэр бүхнийг судалж ажил үүрэгтэй холбоотой, хариуцлага зохион байгуулалтын ажлыг хийлээ. Хоёр дахь гурван сараас буюу одоо иргэд олон нийтийн дунд илүүтэй орж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна.

-Би ажлаа аваад долоон сар болох гэж байна. Энэ хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болдог зүйл нь хөрөнгө мөнгө биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө мөнгийг гадна, дотнын хөрөнгө оруулалтаар шийдэж болж байна. Дэд бүтцээ хөгжүүлэх боломж ч байна. Гагцхүү албан тушаалтны хариуцлага, ажлын гүйцэтгэл, хатуу хяналт ус агаар шиг, амь амьдрал шиг хэрэгтэй байна.

-Нэг өрөөнд сууж, машин унасан дарга байх нь ч надад сонин биш. Өөрт оногдсон цаг хугацаандаа хууль журмын хүрээнд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилласан шиг ажиллана.

- Өнөөдөр үүсээд байгаа бүхий л асуудал хариуцлагатай холбоотой байна. Хэрэв нийслэл маань зөв хөгжвөл энэ нь өөрөө Монгол Улсын хөгжлийн түүчээ, хөгжлийн илэрхийлэл, хэмжүүр болно. Бидний зөв хөгжил Монгол Улсын өнцөг булан бүрт зөв жишиг болоод явах учиртай.  Тийм ч учраас энэ хариуцлага гэдэг зүйлийг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй.

-Хотын дарга байх хугацаандаа эрүүл жишгийг тогтоохын төлөө ажиллана. 1990 оноос хойш гарсан  бодлогын алдаанууд  нийслэлд дахин давтагдах ёсгүй гэж үздэг. Миний хувьд хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж энэ ажлыг хийгээгүй.  Нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

-Би  сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, биелэх боломжгүй зүйлийг уриа лоозон болгох дургүй. Мөн өмнөх дарга ингэж байсан. Би түүнээс өөр зүйл хийж, давж гарах ёстой гэсэн байдлаар асуудалд ханддаггүй. Өнөөдрийн нийгэмд хамгийн тэргүүн хийх ёстой, бодит, биелэх боломжтой, ирээдүйд хотын хөгжлийг тодорхойлох ямар ажил, ямар асуудлууд  байна. Түүн дээр төвлөрч ажиллахыг эрхэм болгож байна.

-Асуудал шийдэх гэхээр юу юуны духандгүй шүүмжлээд эхэлдэг, шийдэхгүй болохоор ажил хийсэнгүй гэж буруутгадаг хандлага манайд бий. Тэгээд хамтраад хийе гэхээр амь амиа бодоод өрөө өрөөндөө ороод суучихдаг. Автозамын бүсчлэлийн асуудал бол манайх шиг хотод хэрэгжүүлэх л ёстой зүйл.Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрыг бодлогоо гарга.  Иргэдэд сурталчлан таниулах ажлыг сайн хий. Түүний дараа хэрэгжүүлье гэж хэлсэн. Төр бодлого гаргаж байгаа л  бол түүнийгээ хэрэгжүүлэх ёстой.

-Манай хотын гол алдаа буюу хаягдсан зүйл нь стандарт юм байна. Хүн нийгмийн харилцааны хамгийн чухал зүйл хэм хэмжээ, стандарт байдаг. Гэтэл энэ бүхэн алдагдсан учраас өнөөдөр юу нь хаана, ямар хэмжээнд байгаагаа ч мэдэхгүй, хөл толгойгоо алдсан байна.

-  Хотын захиргааг шилжүүлж болно.  Гэхдээ  ямар цаг үед ямар хүрээнд энэ бүхнийг шийдэх вэ гэдгийг сайн төлөвлөх хэрэгтэй.  Түүнчлэн хотыг өөр тийш нь нүүлгэх тухай яриад байдаг.  Гэтэл энэ нь хүн бүхний ажил амьдрал, хүч хөдөлмөр,  хөрөнгө мөнгөтэй холбогдож байдаг.  Тэгэхээр хотыг тэр чигээр нь нүүлгээд шинэ нийслэл байгуулчихна гэж дур зоргоороо яриад байж болохгүй. Аливаа асуудлыг шийдэх тал дээр тогтож ажиллахгүй, асуудлаас зугатсанаараа шийднэ гэж байхгүй.

-Бид жил бүр Даншиг наадам хийж үргүй зардал гаргадаг байсан. Тиймээс бид одоо тэр мөнгөөр Гандантэгчэнлин хийдийг нь тохижуулъя  гэж байна. Даншиг наадам хийвэл жуулчны компаниудад хариуцаад хийсэн шиг хийх хэрэгтэй. Гандан хийд маань жуулчны компаниудтайгаа нягт уялдаатай ажиллаж, хөтөлбөрөө гаргаад хийх нь зөв. Түүнээс биш төсвөөс 200, 300 сая төгрөг гаргаж зохион байгуулах нь үр дүнтэй биш байна. Өөрсдөө үүнийгээ бизнес боломж гэж ойлгоод хийсэн шиг хийгээд орлогоо өөрсдөө олдог зарчмаар ажиллах шаардлага тавьж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

13 цаг 7 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

14 цаг 50 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

14 цаг 55 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

15 цаг 2 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

15 цаг 12 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

18 цаг 4 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

20 цаг 10 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

20 цаг 13 мин
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

23 цаг 17 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

23 цаг 17 мин