Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор оролцоно

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран "ИЛҮҮ САЙХАН ИРЭЭЙДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг энэ сарын 17-18нд Төрийн ордонд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус чуулганд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Энэтхэг, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид оролцох юм. Мөн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Др.Гвендолин Пэн энэхүү чуулга-уулзалтад хүндэт зочноор оролцоно. Тэрбээр 15 жилийн турш Филиппиний эмзэг байдлыг бууруулахын төлөө хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж, нөөц хүч дайчлах замаар ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм. Ерөнхийн нарийн бичгийн даргаар сонгогдохоосоо өмнө тасралтгүй 15 жил Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгт ажилласан тэрээр эхлээд сайн дурын ажилтнаар, дараа нь Залуучууд, нийгмийн үйлчилгээ болон хандив цуглуулах газар ажиллаж, мөн Сан хуримтлуулах газрын захирал, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Орлогч нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Гвэн нь Улаан загалмайн үйлчилгээнйи сүлжээг өргөтгөхийн төлөө, хүмүүнлэгийн тусламжийг олон нийтэд хүргэх удирдлагын системийг сайжруулахын төлөө ажиллаж байна. Олон нийтэд суурилсан хөтөлбөрийнхөө хүрээнд улаан загалмайн байгууллагын эрүүл аж төрөх, аюулгүй хот суурингийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй Мянганы хөгжлийн зорилтыг манлайлан удирдаж байгаа болно. Тэрчлэн, ФУЗН-ийн 5 жилийн стратегийн төлөвлөгөөнд эх, нялхсын эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах асуудал тусгагдсан байгаа. Гвен нь ФУЗН-т томилогдож байсан хамгийн залуу ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн хөдөлгөөний залуу удирдагчдын нэг юм. Түүнийг улаан загалмайн нийгэмлэгт хандив цуглуулах үйл ажлыг чадамгай удирддаг хэмээдэг. Тус байгууллагын төлөө өөрийн цаг, авъяасаа зориулсан, цаг үеийн шаардлагыг нарийн мэдэрдэг, бүтээлчээр хариулж чаддаг удирдагч юм. 2013 оны 4-р сард, Хүмүүнлэгийн докторын цол хүртсэн (Honoris Causa). Эх сурвалж: womenofmongolia.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 48 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06