Мөрдөн шалгах ажлын туршлага солилцох талаар уулзаж ярилцав

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан БНХАУ-д суугаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын яамны дэргэдэх тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газрын суурин төлөөлөгч Давид Күүпэрийг өөрийнх нь хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд эрүүгийн хэрэгт харилцан мэдээлэл солилцох, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Ноён Давид Күүпэр Монгол Улсад анх удаа ирсэн бөгөөд цаашид Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний газар (National crime agency) нь анх 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан бөгөөд бүс нутагт болон олон улсад үйлдэгдсэн зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний болон зэвсэг, хар тамхины наймааны гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 5000 гаруй албан хаагчтай төрийн байгууллага юм байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад авлига, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын төвтэй хамтран ажилладаг юм. Эх сурвалж: iaac.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

19 цаг 59 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06