Онцлох сурвалжлага: Бүтээлч ахмадууд

2019-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлөөс жил болгон зохион байгуулдаг бүтээлч ахмад өдөрлөг өнөөдөр /09.04/ УСУГ-т боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд 200 гаруй ахмад оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулж, солилцож, зарж борлуулсан юм. Ахмадууд нарийн боов, ногоо, хоол хүнс зэргийг авчирсан байснаас гадна эмээлийн гөлөм, хэт хутга, Монгол гутал, дээл хувцас зэргийг авчирсан байв. Энэ үеэр ус сувгийн удирдах газрын ахмадын зөвлөлийн дарга З.Алтанцэцэг “ Ахмад ажилчдынхаа хийсэн бүтээсэн ажлыг хооронд танилцуулж, тэднийг уулзуулах нь бидний гол зорилго юм. Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар сүү цагаан идээ, эдлэл хэрэглэл зэргийг нь ажилчдад зарж борлуулах боломж бүрддэг” гэсэн юм. Энэ жил УСУГ-ын 60 жилд болж байгаа бөгөөд тэд ойн баяртаа зориулсан олон зүйлсийг энэ өдөр дэлгэсэн байлаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажилтан асан Ц.Нарангэрэл “Энэ жил 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойдоо зориулж бялуу хийж авчирсан. Бид жилийн өмнөөс энэ өдөрлөгтөө бэлддэг. Мөн өдөрлөгтөө зориулан шинэ зүйлсийг сурдаг” гэж байсан юм. Таван жил дараалан оролцож буй ахмад С.Тэгшээ “Цагаан идээгээр жил  бүр оролцдог. “Бүтээлч ахмад” өдөрлөг бол 20 гаруй жил нэг байгууллагад ижилдэж дассан нөхөдтэй минь уулзах боломжийг олгодог. Ахмадууд бид чинь тэтгэвэрт гарсан гээд зүгээр сууц чаддаггүй хүмүүс. Гэвч хийсэн бүтээснээ хуваалцах боломжийг олгодог УСУГ-ын ахмадын зөвлөлдөө талархаж буйгаа илэрхийлье” гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 38 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06