ОХУ, БНХАУ-ыг чухал түнш гэв

2019-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Тегеран ОХУ, БНХАУ-ыг  цөмийн гэрээг  хүчинтэй байлгахад чухал хэрэгтэй түнш гэж үзэж байгааг Ираны Гадаад хэргийн сайд Мохамад Жавад Зариф мэдэгдсэн байна. Тэрээр “Ираны энэ хоёр оронтой тогтоосон харилцаа нь энэ гэрээг байгуулахад оролцсон бусад гурван оронтой тогтоосон харилцаанаас өөр. Учир нь бид Иран, ОХУ, БНХАУ энэ гэрээг байгуулахаас өмнө болон байгуулсны дараа ч хамтын ажиллагаагаа зогсоогоогүй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр орныг цөмийн гэрээг сахихад бидэнд туслах түнш гэж бодож байна” гэж Ираны Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.  Мөн Ираны Засгийн газар 2015 онд байгуулсан энэ гэрээний амлалтыг аврахын тулд хоёр орны ерөнхийлөгч Хасан Рохани, Эммануэл Макрон нарын тогтоосон харилцаанд тулгуурлаж Францтай харилцаагаа сайжруулсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Франц,Иран олон асуудалд хандах үзэл нь адилхан. Одоо Европын орнуудын амлалтыг хадгалах арга замын талаар хэлэлцэнэ гэж Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Рабией төрийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. АНУ гарын үсэг  зурж байгуулсан энэ гэрээнээс гарснаас хойш бусад гарын үсэг зурсан Франц, Их Британи, Герман гэсэн Европын орнууд Ираныг өгсөн амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх боломж олгохын тулд АНУ-ын хоригийн үр нөлөөг тойрч гарч болох аргыг хайсан аж. Гэхдээ Тегераны шаардлага Европын зүгээс тогтоосон хугацаанд баталгаажихгүй бол бид энэ амлалтыг багасгах шинэ арга хэмжээг авах болохыг сануулсан байна. Ираны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Моусави Исламын Бүгд найрамдах улс  Европын орнууд тодорхой шийдвэр гаргахгүй бол  гэрээнд заасан хэмжээ хязгаарыг алгасахын тулд илүү хүчтэй арга хэмжээг авахад бэлэн байгааг анхааруулсныг “ИРНА” агентлаг мэдээлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.4  ЛХАГВА  №175  (6142)    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 38 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06