ЦЕГ: Өнөө орой Буянт-Ухаагаас Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлнө

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах гэж буйтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Айлчлал есдүгээр сарын 2-3 буюу өнөөдөр, маргааш үргэлжилнэ. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр /2019.09.02/ ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд зочид төлөөлөгчид  "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас  Шангри-Ла зочид буудал хүртэлх замын  хүрэх хугацаанд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана. Харин маргааш /2019.09.03/  Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хэсгийг тус тус хэсэгчлэн хаана гэв. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “Зочид төлөөлөгчийг нисэх онгоцны буудалд буух үед Буянт-Ухаагаас Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлж хөдөлгөөнийг явуулна. Өмнө нь өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг айлчлах үед Тээврийн цагдаагийн албанаас бусад байгууллагуудтай хамтран дээрх зохицуулалтыг тогтмол зохион байгуулдаг байсан. Маргааш зочин төлөөлөгчид хотын төвөөр хөдөлгөөнд оролцох үед цагийн хязгаартайгаар сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр хөдөлгөөнийг хаана” гэв. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 44 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06