Х.Баттулга: Түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх багануудын нэг билээ

2019-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвээр теле хичээл заалаа. Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул  Ерөнхийлөгч Х.Баттулга эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын нэгдмэл байдал нь эх орон гэх багануудын нэг хэмээсэн юм. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолыг урт удаан хадгалахын тулд улс орон хөгжих ёстой, иргэд боловсролтой, эх оронч сэтгэхүй, ёс зүйтэй байх хэрэгтэйг  сануулж, теле хичээлийн турш дээрх сэдвээр ярилцсан юм. Тэрээр 1946 онд Төв талбайн суурийг тавьсан түүхийн талаар сонирхуулахаас гадна дэлхийн хамгийн том морьт хөшөө буюу Чингис хааны Хөшөөт Цогцолбор Цонжин болдогийг танилцуулсан. Түүний дараагаар 150 жилийн ой тохиож байгаа Богд Хааны ордон музейн талаар болон тухайн үеийн тусгаар тогтнол, улсын нийгмийн бүтэц, нийгмийн талаар ярьсан юм. Мөн 1951 онд Төрийн дууллын шүлгийг бичсэн Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг танилцуулж, төрийн дуулал, Монголын хэл бичгийн түүхийн талаар хүүхдүүдэд сонирхуулсан юм. 1939 онд Халх голын дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн Гарамгай баатар Дандар гуайн хөшөөг танилцуулж энэхүү дайны түүх, 80 жилийн ойн талаар тэдэнд ярьсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч нэгэн байхын тулд нэн түрүүнд түүхээ мэдэх ёстой. Муу зуршилгүй, муу явахгүй, муу сурахгүй байх хэрэгтэй юм шүү” хэмээлээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06