“Дайчин нөхөрлөлийн замаар” өртөөчилсөн гүйлт эхэллээ

2019-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Халх голын ялалтын 80 жилийн ой, ДХИС-ийн 85 жилийн ойг угтан тус их сургуулийн “Соёмбо” спорт хороо, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороотой хамтран “Дайчин нөхөрлөлийн замаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтийг зохион байгуулж байна.  Өртөөчилсөн гүйлтийн тамирчид гараагаа Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Монгол төрийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор, академич, хошууч генерал Дашбалбарын Базарсадын нэрэмжит Хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас энэ сарын 29-ны өдрийн 09.00 цагт эхлүүллээ. Зөвлөлтийн дайчдын эр зориг, дайчин нөхөрлөл, тэсвэр хатуужлыг сурталчилан таниулах, ялалтын яруу алдрыг магтан дуулах зорилготой өртөөчилсөн гүйлтийн багийн ахлагчаар ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал бөгөөд Хилийн 0345 дугаар тусгай ангийн штабын дарга, хурандаа Б.Лувсанравдан, дасгалжуулагч багшаар “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ж.Даваасүрэн, тамирчдаар ДХИС-ийн тамирчин Монгол Улсын мастер Ц.Цэрэндагва, дэд мастер Г.Гүррагчаа, Хилийн 151 дүгээр ангийн тамирчин /хөнгөн ателитикийн I зэрэгтэй/ Ц.Энхболд, Хилийн 275 дугаар ангийн тамирчин /хөнгөн ателитикийн III зэрэгтэй/ Б.Мөнхдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Түүхэнд “Дайчин нөхөрлөлийн зам буюу Алтан жим” нэртэйгээр алдаршсан Хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар /Ульхан/-ы салбараас гараагаа эхэлсэн гүйлтийн тамирчид Дорнод аймгийн Халх гол сум хүртэл 619 километр замыг туулна. Өртөөчилсөн гүйлтийн тамирчид тухайн үед ЗХУ-ын Зэвсэгт хүчний анги, салбарууд Ульханы боомтоор Монгол Улсад орж ирэн Халх гол хүртэл марш үйлдэж байсан маршрутаар  гүйн, ирэх сарын 3-ны өдөр барианд орох юм. Эх сурвалж: www.polit.mn    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 45 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06