МЭДЭГДЭЛ: Хятад улсад зорчих виз мэдүүлэхэд анхаарах зүйлс

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж, бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь Даваа, Лхагва, Баасан гаригаас гадна Мягмар гариг бүр тусгай хуваарь гарган 9.30-13.30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно. Мөн түүнчлэн бид хүмүүнлэгийн талаас нь бодолцож, бичиг баримт мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд нийт ажилчид цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9.30-12.00 цаг байсныг 9.30-13.30 цаг хүртэл, материал тараах цагийн хуваарийг 16.00-17.00 цаг байсныг 16.00-19.00 цаг хүртэл тус тус сунгаж, өдөр бүрийн ажлын цагийг дунджаар 3.5 цагаар сунган ажиллаж байна. Дээрх зохицуулалтын дагуу бичиг баримт мэдүүлэгч нь долоо хоног бүрийн Мягмар гаригт ирж материалаа урьдчилан хянуулж, материал нь бүрэн гүйцэд бэлтгэгдэж байх тохиолдолд Лхагва, Баасан, эсвэл дараа долоо хоногийнхоо Даваа гаригийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авах бөгөөд тухайн өдрөө ЭСЯ дээр ирж мэдүүлгээ өгнө. Манай яамнаас долоо хоног бүр бичиг баримт мэдүүлэх баримтын тоог хангалттай олгож байгаа болно. Энэ 2019 оны зургадугаар сараас эхлэн материалыг урьдчилан хянаж, бичиг баримт мэдүүлэх баримт олгосноор ЭСЯ дээр ирж хүлээх хугацаа илт багасч, эмх замбараатай болсон нь урьдчилан цаг товлох тогтолцооны ажлын үр дүнг харуулж байна. Гэвч сүүлийн үед бидний анзаарснаар хэсэг бүлэг “дугаар наймаалагч” этгээд нь урт хугацааны турш ЭСЯ-ны ойр орчимд байршиж, давтан оочерлох арга замыг ашиглан виз мэдүүлэх дарааллыг дамлан худалдаж үүнээсээ өндөр хэмжээний ашиг олж байна. Бидний олж мэдсэнээр ойролцоогоор 20 гаруй “дугаар наймаалагч” этгээд ЭСЯ-ны ойр майхан барин хоноглож байна. Эдгээр “дугаар наймаалагч” этгээдүүдээс шалтгаалж олон тооны бичиг баримт мэдүүлэгчид саадгүйгээр тухайн долоо хоногийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авч чадахгүйд хүрээд байна. Эдгээр үйлдэл нь Монгол иргэд болон бусад орны бичиг баримт мэдүүлэгч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаагаас гадна ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, мөн түүнчлэн Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид дээрх байдлын талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад дахин мэдэгдэж уг үйлдлийг таслан зогсоох, ЭСЯ-ны ойр орчмыг сахин хамгаалах арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь доорх мэдэгдлийг дахин гаргаж байна.Үүнд:
  1. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь бичиг баримт мэдүүлэх, эсвэл бичиг баримт мэдүүлэх баримт олгох асуудлаар аливаа хувь хүн болон байгууллагыг хэзээ ч итгэмжилж байгаагүй тул бичиг баримт мэдүүлэгчид нь хуурч мэхлэгдэн, өөрийн ашиг сонирхлоо хохироохоос болгоомжлон аливаа зуучлалын газар эсхүл байгууллагад итгэхгүй байхыг анхааруулж байна.
  2. Бичиг баримт мэдүүлэгч нь заавал өөрийн биеэр манай ЭСЯ-нд ирж материалаа урьдчилан хянуулж, бичиг баримт мэдүүлэх баримт авах бөгөөд тухайн бичиг баримт мэдүүлэх баримтыг бусдад шилжүүлэх, өөрчлөх эсвэл хуурамчаар үйлдэхийг хориглоно. Аливаа байгууллага болон хувь хүн бичиг баримт мэдүүлэх баримтыг дамлан худалдах үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл бөгөөд тухайн үйлдэл илрүүлвэл манай ЭСЯ цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно. Хэрвээ “дугаар наймаалагч” этгээдээр дамжин дугаар авч виз мэдүүлсэн тохиолдолд Хятад улсад зорчих виз авах боломжгүй болно.
  3. Бичиг баримт мэдүүлэгч нь аливаа бичиг баримт бүрдүүлэхдээ ЭСЯ-ны хэвийн дэг журмыг даган мөрдөх, өөрийн ухамсраар эмх замбараатай байх, ЭСЯ-тай идэвхтэй зохицон ажиллаж хамтдаа “Дугаар наймаалагчид”-ын үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.
Монголын нийгмийн бүхий л салбарынхан манай ЭСЯ-ны ажилд анхаарал халамж тавихыг хүсч буй бөгөөд хэрэв “дугаар наймаалагч”-ийн мэдээлэлтэй байх тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авахуулна уу. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн найз нөхөд маань өөрийн салбарын үүрэг хариуцлага, ухамсраар “дугаар наймаалагч”-ийн нөхцөл байдлыг үнэн бодитоор мэдээлэх, ЭСЯ-ны өнөөг хүртэлх чармайлт зүтгэлийг үнэн бодитоор сурталчилж, бичиг баримт мэдүүлэгчдийг хэвийн дэг журмын дагуу ирж виз мэдүүлэхэд нь хөтөлж өгнө үү. Манай ЭСЯ нь урьдын адил Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцааны үүднээс үргэлжлүүлэн ажлын цагийг сунган ажиллаж, визны ажлыг чанарын өндөр түвшинд үр бүтээмжтэйгээр гүйцэтгэж, Хятад-Монголын харилцааны хөгжилд хувь нэмэрээ хичээнгүйлэн оруулах болно. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06