Анжелина Жоли “Youtube”- чин болжээ

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Жүжигчин Анжелина Жоли “youtube” цахим хуудаст өөрийн гэсэн сувагтай болсон байна. Тэрээр энэ сувгаа өдөр тутмын амьдрал, моод, гоо сайхны зөвлөгөө өгөх, шүтэн бишрэгчиддээ нээлттэй байхын тулд ашигладаг ажээ. Мөн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан Элчин сайдын ажлаа сурталчилж, танилцуулдаг байна. Анжелина Жоли Малефисент киногоо сурталчилах,  хүүхдүүдээ сургуульд нь зөөх, дүрвэгчдийн  эрхийг хамгаалах асуудлаар олон оронд очихоор аялахын хажуугаар энэ ажлаа амжуулж байна.Тухайлбал, 14 хоногийн өмнө сувагтаа хоёр бичлэг оруулсан ч 11 мянга гаруй дагагчтай болжээ. Гэхдээ жүжигчин энэ хоёр оруулсан бичлэгээ их болгоомжтой сонгож оруулсан ажээ. Нэг бичлэг нь 15 минутынх бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард жил бүр хуралддаг НҮБ-ын Батлан хамгаалах, Гадаад харилцааны  яамны сайд нарын хурлын нээлтийн үеэр эмэгтэйчүүд болон дүрвэгчдийн  эрхийн талаар тавьсан илтгэлийн бичлэг юм байна. Харин хоёр дахь саяхан тавьсан бичлэг нь Анжелина Жоли хоёр жилийн өмнө “The Hollywood Reporter”  телевизээс  зохион байгуулсан “Үйлдвэр үйлчилгээний газар дахь эмэгтэйчүүдийн өглөөний цай” гэсэн нэвтрүүлэгт оролцохдоо тавьсан орчин үеийн эмэгтэйчүүдийн үүргийн талаар тавьсан илтгэл ажээ. Жүжигчин бүсгүй энэ шинэ нээсэн цахим сувгаа байгаль орчин болон нийгмийн тухай мэдээлэл түгээхэд ашиглах юм байна. https://www.youtube.com/watch?v=ZNiyhW9NfX0 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.30  БААСАН  №173  (6140)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 22 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06