Төсвөө алдаатай баталснаас автобусаа гаргахгүй байна уу, эсвэл...

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлж байгаа тухай Нийслэлийн Тээврийн газраас саяхан мэдэгдэж байв.   Гэвч  баазын хашаанд  байдал арай өөр байна.  Тухайлбал, шугамдаа гараагүй автобус тэнд дараалал үүсгэжээ. Ер нь чиглэл бүрт автобусны тоог багасгах бодлого баримталж байгаа гэдгийг нь ч төрийн өмчит автобус баазын удирдлагууд хэлж байна.  Энэ талаар Нийслэлийн Тээврийн газраас энэ оны төсвөө алдаатай батлуулсан учраас асуудал хүндэрч байгаа, тиймээс автобусныхаа тоог багасга гэх тайлбарыг өгдөг гэнэ.   Ийнхүү автобус баазууд сул зогсолт хийж эхэлжээ. Энэ талаар бид Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа.  Тэрээр “Зуны улиралд зорчигчдын тоог багассантай холбоотойгоор автобусны тоог цөөлсөн асуудал бий. Өвөлжилтийн бэлтгэлээ хангаад хүмүүсээ амраасан. Одоо зорчих урсгал нэмэгдэхээр үе шаттайгаар автобусныхаа тоог нэмнэ” гэлээ.  Харин төсвийн талаар манай гаргадаггүй учраас мэдэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Нөгөө талаар  автобусны тоог цөөлөх асуудал энэ жилийн төсвийн алдаанаас ч болоогүй байж мэднэ гэдгийг жолооч нар хэлж байгаа. Автобусны гаралтын тоог багасгах, ажиллагаа  2015 оноос эхэлжээ.  Ялангуяа троллейбусыг чиглэл бүрээс хасах болсон байна.  Төрийн өмчит компаниудад байгаа троллейбусууд насжилтыг хувьд боломжийн.  Ердөө 4-5 жил үйлчилгээнд явсан.  Гэвч  Төрийн өмчит “Автобус-2” бааз 2015 онд 18 троллейбусыг шугамд явуулдаг байсан бол зуны хуваарьт шилжүүлэн  тоог нь цөөлж эргээд намар нь нэмэхдээ хасч оруулж ирдэг болжээ. Ингэснээр одоогийн байдлаар тус баазад ажлын өдөрт долоо, амралтын өдөрт зургаан троллейбус шугаманд явж байна.  Гурав дахин цөөлсөн байгаа юм.  Нийслэлийн Тээврийн газраас баталсан хуваарийн дагуу явдаг учраас дураараа нэмэх боломжгүй.  Олон автобус, троллейбус ажилд гарахгүй, жолооч нь цалингүй, бааз нь орлогогүй, нөгөө талдаа иргэд удаан хугацаагаар унаа хүлээхэд хүрээд байгаа юм.  Энэ хүндрэл иргэдэд шууд мэдэгдэхгүй ч гэлээ цаагуураа нийтийн тээвэрт аль хэдийнэ  асуудал болжээ. Байдал ийм атал Нийслэлийн Тээврийн газраас автобусыг хүртээмжтэй, шуурхай болгож байгаа тухай мэдээлэх болсон нь хачирхалтай. Тэгвэл  автобусуудаа сул зогсоож эхэлсэн нь хэнд ашигтай вэ. Орлого төвлөрүүлэх үйл ажиллагаа муудах учраас  автобусуудаа явуулж л  байх нь  Нийслэлийн тээврийн газарт уг нь ашигтай л даа.  Гэвч тэд яагаад өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгохгүй байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нийтийн тээвэр “Смарт” үйлчилгээнд шилжсэнээр нэг өөрчлөлт гарчээ.  Хувийн автобус компанийн эздийн халаасанд үлддэг байсан нөхөн олговрын мөнгө багассан байна.  Учир нь түрээс нэртэй хувийн автобусны жолооч нар “Смарт” үйлчилгээ нэвтрэхээс өмнө  тухайн автобусны өдөр тутмын зардал болох шатахуун маслоны мөнгийг олж өгөөд, илүү гарсан орлогоор нь өөрсдөө цалинждаг байжээ.  Харин төрөөс ирэх нөхөн олговрыг автобус баазын эздүүд авдаг байсан юм.  Энэ үед жолооч, кондукторууд мөнгө олох гэж уралддаг, улайрдаг байснаас нийтийн тээврийн нэр хүнд унаад байв.  Харин цахим системд нэвтэрснээр энэ байдалд цэг тавьсан ч удалгүй “уралдаан” далд байдлаар цэцэглэснийг автобус нэгтгэлийн жолооч  нар хэлж байгаа. Автобусны гаралтын тоог  Нийслэлийн Тээврийн газраас багасгах шийдвэр гаргасныг угтаа бол хувийн баазын удирдлагууд эсэргүүцэх байв.  Орлого багасах учраас тэдэнд ашиггүй.  Гэсэн ч  таг  дуугүй явсаар  иржээ.    Автобус компаниудын хувьд жилд хоёр удаа оношилгоонд ордог. Аклагдсан, насжилт нь гүйцсэн автобусуудаар тэд иргэдэд үйлчлэх нь олон гэнэ. Тэр нь шугамын үйлчилгээнд явах эрхгүй, улмаар гэрээнд заасан үйлчилгээг иргэдэд үзүүлж чадаагүй учраас торгуульд орж, Ниислэлийн тээврийн газраас нөхөн олговрын мөнгөө олж авч чадахгүйд хүрнэ.  Тиймээс хувийн компаниуд чимээгүй байх сонирхолтой болсон гэнэ.  Уг нь нийтийн тээврийн автобусыг нэмж, хүртээмжтэй болж байгаа тухай яриад л байна.  Гэвч баазын хашаанд автобуснууд дугаарлаж, сул зогсолт хийгээд эхэлжээ. Төсвөө алдаатай баталснаас автобусаа гаргахгүй байна уу, эсвэл... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.30  БААСАН  №173  (6140)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 24 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06