"Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хоёр шүүгчийн нэгэнд сахилгын хэрэг үүсгэжээ

2019-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Уг гомдлын хариу ирсэн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон байна. М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, эцэг Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байгаа юм байна. М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн Эрдэнэттэй холбоотой хэргүүд дээр Идэр шүүгч ажилласан. Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт Идэр нь хүүхэд байхаасаа эцэг Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлэгтээ анхнаасаа энэ талаар дурдаагүй. Мөн Идэрийг шүүгч болоход Хувьтөгөлдөр гэдэг хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байсан талаар дурдсан байна. Үүнийг бид хүндэтгэн хүлээж авч байгаа. Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 23 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06