Түрээсийн орон сууцанд шалгарсан иргэд материалаа өгөхөөс татгалзжээ

2019-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр /2019.08.29/ мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн орон сууцны корпорци”-ийн  дэд  захирал  С.Дорждэрэм “Цахим бүртгэлд  найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлөлтөөр байр нь олгогдоно. Орон сууцыг газраар чөлөөлөх журмыг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногт олон нийтэд журмаа танилцуулна. Бид сонгон шалгаруулалтыг шударга нээлттэй явуулж наймдугаар сарын 13-ны орой НОСК-ийн албан сайтаар дамжуулж иргэдийн эрэмбийг мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг наймдугаар сарын 19-өөс 23-ны өдрүүдэд  нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж иргэдийн материалыг хүлээж авсан” гэлээ. Иргэдийн цахим бүртгэл дээрх болон цаасаар ирсэн мэдээллүүдийг  тулгасан бөгөөд маргааш /2019.08.30/орон сууцны зөвлөх комисс хуралдах юм байна. Хурлаар эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал баталгаажуулж гэрээ байгуулна. Мөн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн  эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулж иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгөх гэнэ. Харин Нийслэлийн орон сууцны корпорци” ХК-ийн  захирал Б.Сүхбаатар“Бүртгэлтэй холбоотой сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Ажил гацаж зогссон зүйл байхгүй. Иргэдийг эхний ээлжид сонгон шалгарсан байдлаар нь жишээ татаж ярья. Тухайлбал, байраа түрээслэх залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан залуучууд нийгмийн даатгал төлснөөрөө орж байна. Байраа түрээслээд өмчлөх ангилалд 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчид энгийн түрээсийн ангилалд 25-45 жил ажилласан иргэд, түрээслээд өмчлөх ангилалд  34-44 ажилласан хүмүүс орсон. Ахмад настны энгийн түрээсийн ангилалд  87-100  настай ахмадууд орсон бол түрээслээд өмчлөх ангилалд 91-102 настай ахмадууд орсон. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш насны ахмадууд бүгд  хамрагдах боломжтой” гэлээ. Хэрэв иргэд буруу бүртгүүлэх юм уу албаар худал мэдээлэл өгвөл хар жагсаалтад орно. Тиймээс сонгон шалгаруулалтад орсон иргэдээс зарим нь нь өөрсдөө мэдээллээ албаар буруу хийсэн учраас материалаа өгөхөөс татгалзсаныг албаныхан хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 41 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06