Дрифт сонирхогчид хүний амиар зугаагаа гаргадаг боллоо

2019-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол залуучууд дрифт сонирхож, гадныхнаас дутахааргүй хөгжүүлэхийг эрмэлздэг болсон нь сайн хэрэг. Гэвч дрифтлэнэ гэдэг жолоочоос маш их туршлага, эр зориг, авхаалж самбаа шаарддаг. Мөн техникийн үзүүлэлтээс эхлээд хүссэн хүн бүр дрифийг хоббигоо болгох боломжгүй юм. Тэгвэл жолоочоос өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг энэ спортыг хоббигоо болгож, зугаагаа гаргах болсон залуус  сүүлдээ хүний амиар “наадаж” эхэллээ. Шөнө оройн цагаар хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулахаас гадна осол хийсэн тохиолдол өмнө нь ч  их гарч байсан. Гэтэл сүүлдээ хүний алтан амиар зугаагаа гаргадаг боллоо. Тухайлбал, өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд шөнийн 03: 00 цаг орчим Субару импреза маркийн автомашин онхолдож  хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол хэрэг гарлаа. Тодруулбал, хэсэг залуус дрифт эргэж байгаад осолдсоноос гурван хүн газар дээрээ нас баржээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дайруулсан хоёр эмэгтэйн эд эрхтэн нь задарч, хүн танихын эцэсгүй болсон бол жолооч нь машинтайгаа шатсан байна. Тиймээс дриф сонирхох нэрийдлээр дэггүйтэж байгаа залуусыг дэглэх цаг болжээ. Тэгэхгүй бол цаг бусаар олон зуун хүний амь насыг авч одсоор байгаа зам тээврийн осол дээр дахиад дрифчдийн балаг нэмэгдэх нь. Дээрх осолтой холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг анхаарууллаа. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 41 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06