Сургууль, цэцэрлэгийн барилгатай холбоотой 154 зөрчил илэрчээ

2019-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц сургууль, цэцэрлэгүүдэд ямар байгаа талаар өнөөдөр /08.28/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүх шатны боловсролын байгууллагын нийт 190 объект байгаа аж.  Шинээр баригдаж буй барилга болон сургууль, цэцэрлэгийн өргөтгөлд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга танилцуулав. Тэрээр "Өнөөдрийн байдлаар бид нийт 81 барилга байгууламжид хяналт, шалгалт хийсэн. Нийт 154 зөрчил илэрснээс бид 140 зөрчлийг арилгуулсан. Барилгын тухай хууль зөрчсөн буюу барилга угсралтын гэрчилгээ аваагүй гэсэн зөрчилтэй таван аж ахуйн нэгжийн ажлыг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан гэлээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд баригдаж байсан "Хангайн хитрун" гэх компанийн гүйцэтгэж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга дээр ноцтой зөрчил илэрсэн учраас барилгын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард түр хугацаагаар зогсоож, өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэгч компанийг солиод байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж байсан 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компани болох "Улаанбаатар Барилга" нь зөвшөөрлийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулсан учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу таван сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоожээ. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 23 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд мөн зөрчил илэрсэн учраас торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгөөд ажиллаж байгаа юм байна. Мөн Төрийн өмчийн нийт 15 цэцэрлэг есөн сургууль есдүгээр сарын 1-нд шинээр ашиглалтад орох байна.   Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 41 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06