Өрөөлийн төлөө явсаар ирсэн сэтгүүлч М.Уянга найзын маань амийг авраач

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Өчигдөрхөн үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга маань өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна. М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар сүүлийн жилүүдэд өвдөж, өвчинтэйгээ уйгагүй тэмцэж ирсэн юм. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр л ирсэн. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа ч тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч сайхан сэтгэлт монголчууд та бүхний минь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн бяцхан хүүг ээжтэй нь үлдээж, нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн. Та ч бас нэгдээрэй. М.Уянгаагийн төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр учраас Монголдоо хагалгаанд орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй. Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрлээ. Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу. Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны сэтгэлийн тус багадахгүй ээ! Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 9469 9363, 9912 2471

DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
MRS MARIE
Энэ бол миний дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэг бөөрөө эмч Раж Девашист эмнэлэгтээ байгаа өвчтнийг 700,000 USD-ээр аврахын тулд (narayanahealthcare.in@gmail.com) хаягаар худалдсан гэж мэдүүлэг өгсөн нэг хүний гэрчлэлтэй таарч эмчтэй холбоо барихаар шийдлээ. Радж Девашис миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэддэг бөгөөд азаар миний хувьд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж бөөр хэрэгтэй байдаг тул аль болох олон хүн худалдаж авах хүсэлтэй байгаа тул бид хэлэлцээр хийж, өнөөдөр би маш их баяртай байна гэж хэлэв. олон жилийн турш ядуу амьдарч байгаад нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр 700,000 ам доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд бөөрнийхөө аль нэгийг зарах уу эсвэл эмч Ражтай холбоо барихаас бөөр худалдаж авах уу? Narayanahealthcare.in@gmail.com
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 42 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06