Нийслэлд 70 гаруй цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл дэх хүнсний ногооны борлуулалтын цэгүүд болон томоохон хүнсний ногооны зоорь бүхий ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төв, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбай, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагаравын задгай талбай болон бусад худалдааны төвүүдийг оролцуулаад нийт 70 гаруй цэгт 600 орчим ногоочид Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эрт ургацын болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс 200-500 төгрөгийн хямд үнээр худалдаж буйг албаныхан танилцууллаа. Төмс хүнсний ногооны үнэ хямд, олдоц арвин байх үед томоохон сүлжээ дэлгүүр, зоорь бүхий ААН-үүд их хэмжээгээр нөөцлөн авч зохиомлоор үнэ өсгөх байдал гардаг учир үүнд хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд хариуцсан албаны хүмүүст анхаарууллаа. Тэрээр хүнсний ногооны хадгалалтын томоохон зоорь бүхий “MTS агро”, “Дельта холдинг”, “Органик солюшн” зэрэг ААН-ийн зоорийн хүчин чадал, багтаамж, боломжийг үзэж танилцсан юм. ХХААХҮЯ-ны захиалгаар Улаанбаатар хотод барьж буй төмс, хүнсний ногооны худалдааны цогцолбор ложистикийн төвийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Нийслэлийн Хүнс, ХАА-н газар хариуцан ажиллаж байгаа уг төв ашиглалтад орсноор 16 мянган тонн хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг зориулалтын дагуу хадгалахаас гадна нийт 1000 хүний ажлын байр бий болох юм. Хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэний хадгалалт борлуулалтыг нэг дор төвлөрсөн байдлаар хийж эхэлбэл хүнсний ногоо, бусад бараа, бүтээгдэхүүний чанар стандарт, худалдааны хяналт сайжрахаас гадна зохиомлоор үнэ өсгөхөөс сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. Цогцолбор төвийг 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 42 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06