Ираны сайд Их долоогийн уулзалтад төлөвлөгдөөгүй хэлцлийг эхлүүлэв

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.АНУ Өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн Их долоон улсын дээд хэмжээний уулзалт Франц улсад үргэлжилж байна. Тэгвэл энэхүү уулзалтад Ираны Гадаад хэргийн сайд гэнэтийн хийгээд товчхон айлчлалаараа нэгэн мэдэгдэл хийсэн талаар ВВС мэдээлэв. АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампын оролцож буй энэ уулзалтад Ираны дээд албан тушаалтан ийнхүү оролцсон нь хачирхалтай үйл явдал болсон юм. Учир нь Вашингтон Ираны эсрэг хориг арга хэмжээгээ улам чангаруулж буй нь үүнтэй давхцаад байна. Ноён Зариф өөрийн твиттер хуудсандаа энэхүү уузалтад оролцсоноор Францын холбоотон болон Францын Ерөнхийлөгчтэй чухал яриа хэлэлцээр байгуулах зорилготой хэмээн дурджээ. “Биднийг угтаж буй зам их бэрх. Гэвч үнэ цэнэ нь хэвээр байгаа” гэж ням гаригт эхэлсэн уулзалтын үеэр Герман болон Британийн албаны хүмүүс тэмдэглэсэн байна. Энэ уулзалтын өмнөх өдөр ноён Зариф Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан аж. 2015 онд АНУ Ираны цөмийн үйл хэргийг хязгаарласны улмаас энэ хоёр улсын харилцаа улам хурцадсан билээ. Ноён Макрон энэхүү хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар удаа дараагийн арга хэмжээ хэрэгжүүлэхийг оролдож байгаа ч Ираны барууны ертөнцтэй харьцах харьцаа болон Персийн булан дахь газрын тосны тэмцэл ширүүссээр байгаа юм. Ноён Зарифын хувьд өнгөрсөн сард АНУ-ын талаас хориг арга хэмжээнд өртсөн. Түүнийг Вашингтон Ираны удирдагчдын хэрцгий тунхгийг хэрэгжүүлж байна гэж буруутгасан юм. Албаны тайланд дурдсанаар ням гаригт хийсэн Ираны сайдын айлчлал нь Францын албаны хүмүүсийн урилга байсан гэв. Гэсэн ч Цагаан ордны албаны хүмүүс үүнийг санаандгүй хэрэг байсан гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Их долоогийн уулзалтаар Ираны эсрэг хориг арга хэмжээг зөөллөсөн талаарх мэдээлэлд ноён Макрон болон Д.Трамп нар зөрчилдөөнтэй тайлбар хийж байна. Ням гаригийн өглөө Д.Трамп Францын эвлэрүүлэн зуучлах чармайлтыг үгүйсгэсэн юм. “Бидний яриа хэлэлцээ хязгаарыг давсан. Гэхдээ би хэн нэгний ярих хүслийг зогсоож чадахгүй. Тэд ярихыг хүсвэл ярих л болно” гэж Д.Трамп хэлжээ. Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон болон АНУ-ын бүрэлдэхүүнтэй Их долоон улсын 45 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн турш үргэлжлэх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.27  МЯГМАР  №170  (6137)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 42 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06