ЭМЯ-ны ажилтнуудаас болж прокурор, туслах хоёр халагджээ

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нар авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдож байгаад суллагдсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Б, Ч нар нь ЭМЯ-наас олгодог эмийн тусгай зөвшөөрлийг авлига аваад олгож байсан гэх олон үйлдлийг АТГ илрүүлсэн. Хамгийн гол нь тэдний тусгай зөвшөөрлөөр олгосон эмүүд нь Монгол Улсад, монгол хүний эрүүл мэндэд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нь асуудлын гол нь буй юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр мэргэжилтэн чанарын баталгаагүй, буурай орнуудад үйлдвэрлэсэн эмийг Монгол Улсад хэрэглэх тусгай зөвшөөрлүүдийг олгожээ. Гэвч хэргийг шалгаж байх явцад тэдний ар гэрийн зүгээс прокурорт нөлөөлөх үйлдэл гаргасан байна. Тодруулбал, мэргэжилтэн Ч-ийн хамаарал бүхий Нийслэлийн прокурорын газарт прокурорын туслахаар ажилладаг нэгэн хэргийг нь “аргалахаар” яриа хөөрөө хийж яваа тухай мэдээлэл прокурорын байгууллагын удирдлагын чихэнд хүрчээ. Үүний дагуу албаны шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнг үндэслэн ЭМЯ-ны мэргэжилтэн асан Ч-ийн хамаатныг Нийслэлийн прокурорын газрын нэр бүхий прокурорын хамт ажлаас нь чөлөөлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.27  МЯГМАР  №170  (6137)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

21 цаг 42 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06