Солонгос руу виз мэдүүлэхдээ мөнгө байршуулах шаардлагагүй боллоо

2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ГХЯ-ны Консулын газар, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны яриа хэлэлцээрийн үр дүнд БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орж байгаа юм байна. Энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийсэн.  Уг айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсч буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан бөгөөд уулзалтаар хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцлийг бүрдлүүлэх чиглэлээр, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгах тал дээр тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Үүнд:
  1. Санхүүгийн бодит чадавхыг тодорхойлох системийг нэвтрүүлнэ.
  2. БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий хоёр консул ажиллаж байгаа бол энэ сарын сүүлчээр орон тоог нэгээр нэмж, ирэх сарын эхээр дахин нэгээр нэмж, нийт дөрвөн ажилтантай болгоно.
  3. 2012 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн виз мэдүүлэхэд байршуулж буй таван сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг хүчингүй болгоно. Оронд нь сүүлийн зургаан сарын санхүүгийн хуулгаар санхүүгийн чадавхыг нотолно.
  4. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гэрээт ажилчдын эр бүл /эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд/ таван сая төгрөгийн барьцаа байршуулахгүй,  сүүлийн зургаан сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд виз олгоно.
  5. Солонгос улсад хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэдийн визний хариуг шуурхай шалгах тогтолцоог нэвтрүүлнэ.
  6. ХУР системийг хамтран хэрэгжүүлнэ. Хэрэв амжилттай болвол виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэж, визний хариуг 14 хоногийн дотор өгнө.
Эдгээр журам 2019 оны есдүгээр сарын 16-наас шууд хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06