Хамгийн өндөр орлоготой жүжигчнээр Скарлетт Йоханссон дахин тодорчээ

2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Дэлхийн кино урлаг сонирхогчдод, кино урлагийн сая сая шүтэн бишрэгчдэд дуулгах нэгэн сонирхолтой мэдээллийн жагсаалт гарчээ. “Forbes” сэтгүүлээс жил тутам эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг энэ удаа Америкийн жүжигчин Скарлетт Йоханссон хоёр дахь жилдээ дараалан тэргүүлжээ. 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд жүжигчин бүсгүй 56 сая ам.долларын орлого олжээ. Түүний олсон орлогын дийлэнх хувийг “Marvel” кино студийн “Avengers: Endgame” киноноос олсон ашиг орлого эзэлсэн байна. Энэ кинонд дүр бүтээснээр тэрбээр 35 сая ам.долларын орлого олжээ. Жагсаалтын хоёрдугаарт “Modern Family” инээдмийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ алдартай Колумби гаралтай Америкийн жүжигчин София Вергара оржээ. Тэрбээр 44.1 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан бол жагсаалтын гуравдугаарт 35 сая ам.долларын орлоготойгоор жүжигчин Риз Уизерспун бичигдсэн байна. Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн 2018 оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 6 дугаар сарын 1-ний хугацаанд олсон нийт орлого нь 314.6 сая ам.доллар байсан бол хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нийт орлого нь харьцангуй өндөр буюу 588.3 сая ам.доллар байсан аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 12 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06