Д.Батсүх: ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт болно

2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Халхголын ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдөрМонголд ирж тоглолтоо хийхээр болжээ. Мөн наймдугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолт Хүй долоон худагт болох аж. Уг үзүүлбэр нь наймдугаар сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд болох юм байна. Энэ үеэр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний талаар холбогдох албаныхан өнөөдөр /08.26/мэдээлэл өглөө. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Аялал жуулчлалын гол улирал дуусаагүй байгаа энэ үед эдгээр арга хэмжээ болж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт маш сайн ач холбогдолтой гэж бид үзэж байна. Тиймээс Нийслэлд байгаа бүх жуулчдыг энэ арга хэмжээг үзэхийг урьж байна. Жуулчид энэ сарын 28-нд болох ОХУ-ын Агаарын цэргийн нислэгийн үзүүлэх тоглолтыг үзэхийг хүсвэл тус өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайн урд байрлах авто зогсоолоос "Сити тур" автобус Хүй долоон худаг руу хүргэх үйлчилгээг үзүүлнэ" гэлээ. Мөн тус үзүүлбэрийг үзэх иргэдэд зориулж Офицеруудын ордон, Таван шар болон Төв цэнгэлдэхийн урдаас 10:20 цагт Нийтийн тээврийн автобус Хүй долоо худаг руу явах юм байна.  "Энэхүү үзүүлбэр нь наймдугаар сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагийн хооронд Хүй долоон худагт болох бөгөөд хүн бүрт нээлттэй.  Өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Цэргийн нисэх хүчний үзүүлэх тоглолт огт болж байгаагүй учраас олон хүн очих байх гэж бодож байна. Тухайн үзүүлбэр 40 минутаас нэг цаг орчмын хугацаанд үргэлжлэх бөгөөд нисэх цаг болтол иргэдийг уйдаахгүйн үүднээс Хүй долоон худагт 12:00 цагаас "Бэсрэг наадам" зохион байгуулахаар төлөвлөсөн" гэж Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар мэдээллээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 14 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06