Олон улсын роботын тэмцээн Улаанбаатарт болно

2019-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ЧИНГҮҮНЖАВ Инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг “ABU Robocon-2019” олон улсын роботын 18 дахь удаагийн тэмцээн ирэх ням гаригт Монголд анх удаа болох гэж байна. Монголын үндэсний олон нийтийн радио,телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран зохион байгуулж буй  энэ тэмцээн энэ сарын 25-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. “ABU Robocon-2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг,Египет,Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 130 орчим тамирчин өрсөлдөх юм байна. Манай улсаас “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ШУТИС-ийн хоёр баг эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Монгол Улсын баг 2002 оноос энэ тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2004 онд дэд байр эзэлж байсан. Гэрэгэ дамжуулах, Монголын уламжлалт наадгай болох шагай хаях, дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрмийг Монголчууд өөрсдөө боловсруулсан нь энэ жилийн тэмцээний онцлог юм. “ABU Robocon” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса “ABU Robocon” олон улсын роботын 18 дахь тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. Жил бүр орон орны оюутан өөрийн  улсынхаа хамгийн шилдэг технологийг ашиглан шинэлэг өвөрмөц роботуудыг бүтээж оролцдог. Монголын олон шилдэг оюутан энэ тэмцээнд оролцож ирсэн нь Монголын технологийн хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан байх гэж найдаж байна. Энэ жил Монгол улсын баг өндөр үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  Талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг нийт 12 шүүгч ажиллана. Гранпри шагналын эзэн нэг баг, хоёр дэд байр, шилдэг санаа, инженерчлэл, дизайнтай багийг тодруулах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 28 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06