Хорт хавдартай хүмүүст итгэл бэлэглэх “Өндгөн толгойт”

2019-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН +17 инээдмийн цувралаараа кино урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бий болгосон уран бүтээлчид бол Эмоци продакшны жүжигчин У.Цогтбаяр,  Маск продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн  буюу  Цогтоо, Жижгээ хоёр билээ. Тэд Кино урлагийн дээд сургуульд анх танилцснаас хойш хамтдаа уран бүтээл хийж байгаа. Тэгвэл  өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Өндгөн толгойт” уран сайхны киноны нээлтээ өчигдөр “Өргөө” кино театрын төв салбарт хийлээ. Тэдний бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Өндгөн толгойт” нь өнөөгийн Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст өвчнөө ялахад нь дэм болж, урам өгөх юм.  Кино Жижгээ, Цогтоо хоёр танилцан ах дүү болж хамтран уран бүтээл хийж буйгаар эхэлнэ. Жүжигчний карьер нь дөнгөж эхэлж байхад Жижгээ хорт хавдар тусаж хүнд цохилтод оров. Цогтоо ахдаа туслахын тулд өөрийн чадах бүх аргаа хэрэглэнэ. Жижгээ өвчинтэйгээ тэмцэж донор хайх бөгөөд хамаатны ах Нямбууг донороо болгохоор сонгосноор ээдрээтэй асуудлуутай тулгарч киноны үйл явдал өрнөнө.  

“Өндгөн Толгойт” УСК нь амьдралд бууж өгөхгүй байх урам зоригийг өгнө"

Хамаатны ах Нямбуугийн дүрийг Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай бүтээжээ. Тэрээр “Би Нямбуу гэх хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн. Сайхан сэтгэлтэй хүн олон байдгийг энэ дүрээрээ харуулахыг хичээлээ. Миний энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс тэс өөр. “Өндгөн Толгойт” УСК нь амьдралд тэмцэх, бууж өгөхгүй байх гэсэн урам зоригийг олон хүнд өгөх болно” гэсэн юм. Киног "100 жилийн эморол” УСК–ны найруулагчаар ажиллахаас гадна хэд хэдэн кинонд тоглож байсан туршлагатай "F” студийн найруулагч Ц.Амартүвшин найруулжээ. Өмнө нь Цогтоо, Жижгээтэй  “Параллель” ертөнц, "Bad angel” кинон дээр хамтарч ажиллаж байсан тэрээр“Бидэнд мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, кино  зураг авах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан нартаа баярлалаа. Мөн "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай Цогтоо, Жижгээ хоёрын дүр дээр хүч нэмж орж ирсэн нь нүдээ олсон зөв сонголт байсан. Кинонд орсон эмэгтэй жүжигчдийн хувьд ихэнх нь шинэ залуу жүжигчин” гэлээ.  

“Кино гарч эхэлсэн цагаасаа үзэгчээр дүүрэн байна”

Жүжигчин Жижгээ "Кино зохиолын анхны санааг “F” студийн найруулагч Ц.Амартүвшин, Цогтоо бид гурав гаргаад +17 цуврал дээр ажиллаж байсан Г.Анхбаярт захиалга өгч зохиолоо бичүүлсэн. Кино нээлтэд олон үзэгч, дэмжигч ирж төсөөлснөөс ч илүү өргөн болж байна. Уран бүтээлчид кинондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо үзэгчид хэрхэн хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм. Харин У.Цогтбаяр буюу Цогтоо “Манай улс элэгний хорт хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Энэ хорт хавдарын хагалгааг Монголдоо амжилттай хийгээд 10 гаруй жилд болж байгаа гэдгийг судалж мэдсэн.  Зохиолоо бичихээсээ өмнө ХӨСҮТ- ийн эмч нартай уулзсан. Зураг авалт хийхэд хагалгаа хийдэг эмч нар нь хамт байсан. Кино өглөө гарч эхэлсэн цагаасаа үзэгчээр дүүрэн байна. Нээлтээ хийхээсээ өмнө хүмүүсээс эерэг сэтгэгдэл сонсчихсон болохоор өөрсдөдөө итгэлтэй байна” гэж ярилаа. Монголд химийн эмчилгээ хийлгэж байгаа олон хүн бий. Харамсалтай нь химийн эмчилгээ хийлгэхээр үс унаж халзардаг. Тиймээс тэд киногоо“Өндгөн толгойт” гэж нэрлэжээ. Тэдний өмнөх дэлгэцийн бүтээл “Bad Angel” УСК энэ жилийн кино фестивальд өрсөлдсөнөөс гадна сүүлийн хоёр жилд хийгдсэн монгол кинонуудаас үзэлтээрээ гуравт шалгарч, цаашлаад Япон, БНСУ-д амьдарч байгаа монголчуудад хүрсэн. Тэгвэл хоёр дахь уран бүтээлд нь үзэгчид сэтгэл хангалуун байгаа агаад залуу уран бүтээлчид эерэг сэтгэдлүүдэд дарагдаж байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 28 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06