С.Эрдэнэ: Д.Сумъяабазарыг эх орноосоо урвасан гэж үзэж, огцрохыг шаардаж байна

2019-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ Засгийн газар өнгөрсөн сарын  сарын 9-ний хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ”компанийн 30 хувийг зарж, IPO босгох, охин компани байгуулахыг судлах талаар тогтоол гаргасныг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. “Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “Монгол Улсад үр шимээ асар ихээр өгөх ёстой баялаг ордыг 2015 онд авч үлдэснээр “Эрдэнэс Тавантолгой” компани өр зээлгүй болж, 2017 оноос эхлэн ашигтай ажиллан, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үр ашгийг нь монголын ард түмэн цаашид ч хүртэх боломжтой. Гэвч Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж, явуулж байгаа үйл ажиллагаа манай компанийн дотоод ажлыг хууль бусаар шууд удирддаг болчихлоо. Мөн БНХАУ-ын иргэн Чэн Юнфейнийн “Ти Ти Жи Си Өү” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний эхний хугацаа өнгөрсөн хоёрдугаар сард дууссан ч Сайд Д.Сумъяабазар өөрийн шийдвэрээр үр дүнг хэлэлцүүлэлгүй, эрх мэдлээ гуйвуулан ашиглаж, манай уурхайг болон, ард түмний үндэсний эрх ашигт эдийн засгийн асар их хэмжээний хохирол учруулж байна.  Тиймээс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг эх орноосоо урвасан гэж үзэж,  огцрохыг шаардаж Ерөнхий сайдад захидал хүргүүлж байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 27 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06