Багш нарын тулгамдсан гол асуудал юу байгааг судлажээ

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Орчин цагийн багш нарт тулгамдаж байгаа гол асуудлууд бол тэдэнд шинэ технологи ашиглах сэдэл тэмүүлэл байхгүй, боловсролыг технологичлох талаар тэдний онолын мэдлэг дутмаг байгаа явдал ажээ- Д.ЭНХЭЭ ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны оросын академийн холбооны боловсролын хөгжлийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд багшлах үйл ажиллагааны шинэ технологи ашиглах явцад сургуулийн багш нарт тохиолддог арга зүйн асуудлын чансааны жагсаалт гаргажээ. Үндэсний “Боловсрол” төслийн бүрэлдэхүүнд багтаж, сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжилд чиглэсэн “Ирээдүйн багш” хэмээх холбооны төслийг хэрэгжүүлэхэд багш нарт тохиолдож байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудыг судалсаны үндсэн дээр ийм үр дүнд хүрчээ. Орчин цагийн багш нарт тулгамдаж байгаа гол асуудлууд бол тэдэнд шинэ технологи ашиглах сэдэл тэмүүлэл байхгүй, боловсролыг технологичлох талаар тэдний онолын мэдлэг дутмаг байгаа явдал ажээ. “Сурагчдын судлан шинжлэх, бие даасан, төслийн, бүлгээр ажиллах ажлыг зохион байгуулах туршлага дутмаг” болон “багшлах (сурган хүмүүжүүлэх) үйл ажиллагааг турших, судлан шинжлэх үйл ажиллагаа болгон хувиргах технологид суралцаагүй явдал” тус тус чансааны гуравт жагсчээ. “Сургалтын шинэ технологийг өөрийнхөө багшлах үйл ажиллагааны нөхцөлд тохируулан хэрэглэх чадварын хомсдол”, мөн “сурган хүмүүжүүлэх оношлогооны болон сурагчдын стресс, түгшүүрийг тайлах технологид суралцаагүй байдал” жагсаалтыг цааш үргэлжлүүлнэ. Хаана байгуулагдсанаас үл хамааран бүх сургуульд анги-хичээлийн тогтолцоо давамгайлсаар байгааг судалгааны үр дүн нотлон харуулж байна. Оросын багш нар өөрсдөө ч үүнтэй санал нийлдэг. Уламжлалт хичээлийн хувийн жинг багасгаж, практикийн, бүтээлч, төслөөр судлан шинжлэх хичээлийн хувь хэмжээг нэмэх ёстой гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэрнээ багш нар сургалтын цагийн 60 хувийг хичээлийн инновацийн хэлбэрт зориулмаар байтал дөнгөж 38 хувийг зарцуулдаг аж. Илрүүлсэн үл зохицолдооны зохион байгуулалтын чухал шалтгааныг огт цаг хүрэлцдэггүй явдал хэмээн судлаачид онцолж байна. Тухайлбал, уламжлалт хичээлд бэлтгэхэд багш өөрийнхөө ажлын өдрийн 40 хувийг зарцуулдаг бол инновацийн хичээл бэлтгэхэд үүнээс ойролцоогоор 20 хувь илүү цаг зарцуулдаг. “Практикийн хичээл бэлтгэх”, “компьютерийн болон интерактив сургалт” бэлтгэхэд ажлын өдрийн 49, 42 хувийг тус тус зарцуулдаг байна. Лекц болон сурагчдын гэрийн дасгал даалгавар бэлтгэхэд багш нар харин харьцангуй бага цаг зарцуулдаг. Энэ нь хүүхдийн бие дааж ажиллах арга зүйн ач холбогдлыг багш нар дутуу үнэлдэг юм биш байгаа гэсэн санаа бодлыг судлаачдад төрүүлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бэлтгэл ажилд ийнхүү асар их цаг хугацаа зарцуулж байгаа нь инновацийн хичээл нарийн төвөгтэй гэдгээс гадна төслийн үйл ажиллагааг оновчтой болгоход нь багш нарт технологийн зохих дэмжлэг үзүүлэх явдал байхгүй байгаатай холбоотой ажээ. Үүний хамт судалгаанд оролцогчид компьютерийн болон интерактив сургалт (өнөөгийн байдлаар сургалтын цагийн 32 хувийг эзэлж байгааг 41 хувь болгох), ангийн бие даасан ажил (33-аас 47 хувь болгох), конференц буюу бага хурал (10 – 16 хувь болгох) зэрэг сургалтын хэлбэрийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа нь чухал юм. “Илрүүлсэн саад, бэрхшээлийг арилгах гол арга зам багш нарын мэргэжлийн нэмэлт боловсролыг төгөлдөршүүлж боловсронгуй болгох явдалтай холбоотой болохыг бидний судалгаа харуулж байна. Үүний тулд юуны өмнө мэргэжлийн нэмэлт боловсролын тогтолцоонд багш нарын мэргэшлийг дээшлүүлэх, мэргэжлийнх нь хувьд давтан бэлтгэх боловсролын үр ашигтай шинэ хөтөлбөрүүд боловсруулах, хичээлийн арга зүйг шинэчлэх явдал юм” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны оросын академийн холбооны боловсролын хөгжлийн хүрээлэнгийн хүүхдийн боловсролыг нийгэмшүүлэх, ганцаарчлах төвийн захирал Наталья Тарасова өгүүлэв. Багш нарын бичиг цаасны ачааллыг бууруулах, мөн “онлайн горимыг оролцуулан багш нарт ганцаарчилсан тусламжийг тогтмол үзүүлдэг арга зүйн тогтолцоог хөгжүүлэх” хэрэгтэй болохыг тэрээр мөн онцолж тэмдэглэсэн. Шинжээчийн үзэж байгаагаар чухамхүү эдгээр хэрэгцээг үндэсний “Боловсрол” төсөлд, тухайлбал, “Ирээдүйн багш” холбооны төсөлд заасан арга хэмжээнүүд тусгаж байгаа ажээ. Сургуулиудад өнөөдөр тулгамдаж байгаа эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэх явдлыг боловсролын үйл явцын үндсийг тоон технологид шилжүүлснээр түргэсгэнэ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны оросын академийн холбооны боловсролын хөгжлийн хүрээлэнгийн захирал Максим Дулинов үзэж байна. “Тоон технологи бий болсноор өмнөх үеийн багш нар төсөөлж ч байгаагүй сургалтыг ганцаарчлах явдал бодит зүйл болно” хэмээн тэрээр тэмдэглэв. Түүний хэлснээр чухам ийм л учраас “багш нар сургуулийг тоон тогтолцоонд шилжүүлэхийн араас гүйцэх гэж явах биш харин энэ үйл явцын төвд, эсвэл бүр тэр байтугай манлайд нь байж, хүүхэд, эцэг эхийг татан оролцуулах” явдал үнэхээр чухал байгаа ажээ.   Тоо баримт   Ерөнхий боловсролын холбооны улсын стандартын дагуу багшлах шинэ технологийг ашиглахад багш нарт тохиолдож байгаа хүндрэл бэршээлийн судалгаанд бага ангийн 173 багш, үндсэн болон ахлах сургуулийн 239 төлөөлөгч оролцож асуумжид хариулжээ. Судалгаанд оролцогсдыг ажилласан жилээр нь авч үзвэл: - 5 хүртэлх жил (асуумжид хариулагсдын 8,9 хувь), 5 – 10 хүртэлх жил (9,9 хувь), 10 – 20 хүртэлх жил (33,9 хувь), мастер багш нар (47,3 хувь) байжээ. Судалгаанд оролцогсдын 60,7 хувь нь мэргэшлийн дээд зэрэгтэй мэргэжилтнүүд юм. Сургалтын чанарыг хангахад багш нарт байгаа нөөц боломжийг болон орчин үеийн багшлах технологийг ашиглах цар хүрээ, онцлогийг илрүүлэхэд чиглэсэн 15 асуулт бүхий багш нараас авах асуумж (анкет) – ыг судалгааны хэрэглүүр болгосон. Асуумжаас гадна судлаачид ерөнхий боловсролын холбооны улсын стандартыг нэвтрүүлэх нөхцөлд ашиглаж байгаа сургалтын технологийн мониторингийн матриц хүснэгтийг мөн хэрэглэжээ. Хүснэгтэд бага болон ерөнхий боловсролын бүх хичээлийн боловсролын хөтөлбөрүүдийг тусгасан аж.   ЭХ СУРВАЛЖ KP.RU
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

10 цаг 12 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

10 цаг 25 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

10 цаг 47 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

10 цаг 56 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

11 цаг 39 мин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

18 цаг 14 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

18 цаг 14 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

18 цаг 14 мин
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

Уржигдар 09 цаг 57 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

Уржигдар 06 цаг 00 мин