Дэлхийн ур чадварын олимп эхэллээ, Монголын найман залуу өрсөлдөнө

2019-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Дэлхийн ур чадвар”-ын олон улсын байгууллага - WORLDSKILLS international

“Дэлхийн ур чадвар”-ын олон улсын байгууллага нь 1950 онд үүсгэн байгуулагдсан, гишүүнчлэлд суурилсан, ашгийн төлөө бус, улс төр болон шашнаас ангид, төвийг сахисан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.  /www.worldskills.org/ Анх 1946 онд Испанийн  Залуучуудын холбооны ерөнхийлөгч Josе Antonio Elola Olaso  улс орны эдийн засгийг дэмжих, мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ өссөн асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжил чухал ач холбогдолтойг олон нийт, хүүхэд залуучууд, тэдний эцэг эх, ажил олгогчдод ойлгуулах нэг арга хэлбэр нь “Ур чадварын тэмцээн” гэдэг санаачилгыг гаргасан нь түгээн дэлгэрч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болтлоо өргөжин хөгжсөн байна. Чадварлаг мэргэжилтэй ажилтнуудын хэрэгцээ, үнэ цэнэ ач холбогдлыг сурталчлах зорилгоор Засгийн газар, компани, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагын хамтын ажиллагааны тусламжтайгаар дэлхий нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж  дэлхийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулан технологийн дэвшил, ур чадвар, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг олгодог. Ур чадварын тэмцээнээс гадна эрдэм шинжилгээ-судалгаа, ур чадварыг дэмжих, мэргэжлийн чиг баримжаа, боловсрол ба сургалт, олон улсын хамтын ажиллагаа гэсэн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн ур чадварын тэмцээн нь 50 гаруй  мэргэжлийн төрлөөр зохион байгуулагддаг ба 23 хүртэлх насны залуучууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж дэлхийн шилдгээ хоёр жил тутам шалгаруулдаг  “Ур чадварын олимп” юм. Дэлхийн ур чадвар байгууллагыг томоохон компани, аж ахуйн нэгж дэмжин ивээн тэтгэн хамтран ажилладаг. Тухайлбал:
Тэмцээний үер компаниуд  хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологи, тоног төхөөрөмжөө олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн гаргаж, мэргэжилтэй ажилтанд тавигдах ур чадварын шаардлага хэрэгцээгээ илэрхийлж, олон улсын аж үйлдвэрийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төлөөлөл энэ үед хуран чуулдаг уламжлалтай. МОНГОЛ УР ЧАДВАР             “ Хүн бүр ялагч” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 363 тоот тогтоолоор Монгол улс 2014 онд 69 дэх гишүүн орноор элсэн орж, 2 жил тутам зохион байгуулагддаг тэмцээнд оролцох эрхтэй болсон. 2013 оноос албан ёсоор “Монгол Ур чадвар” тэмцээнийг 3 үе шаттайгаараж үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй хамтран зохион байгуулж, дэлхийн тэмцээнд оролцох үндэсний шилдгээ шалгаруулж байна. 2015 оны 8 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Бразил улсын Сан Пауло хотноо зохион байгуулагдсан 43 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 59 орны 1186 оролцогч 50 мэргэжлээр ур чадвараа сорьж, 259.000 гаруй хүн үзэж сонирхсон байна. Монгол улс анх удаа 9 мэргэжлийн (Гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч, үсчин, токарь, гоо сайханч) төрлөөр оролцсон. 2017 оны  44 дэх тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсад 10 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 59 орон 51 мэргэжлээр 1300 гаруй оролцогчид ур чадвараа сорьж, 125.000 гаруй хүн үзэж сонирхсон байна.. Монгол улс 6 мэргэжлийн төрлөөр (Гагнуур, цахилгаан, сантехник, өрөг угсралт, мужаан, тогооч) амжилттай оролцсон. Гагнуурын мэргэжлийн оролцогч  “Үндэсний ялагч” гэсэн шагналын эзнээр тодорсон. 2019 оны 45 дахь тэмцээн Оросын холбооны улсын Казань хотноо 2019 оны 08 дугаар сарын 22-28-ны хооронд зохион байгуулагдаж гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 63 орны 56 мэргэжлийн төрлөөр 1300 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Монгол улс энэ удаад 8 мэргэжлийн төрлөөр оролцохоор бэлдэж байна. ОХУ-ын Казань хотноо 2019 оны 8 дугаар сард 22-16-нд  болох 45 дахь удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мэргэжил тус бүрээр нэг оролцогч хүүхдийг шалгаруулсан. Үүнд:
  1. Гагнуур: Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т. Оюун-Эрдэнэ;
  2. Сантехник: Ховд-Хөгжил Политехник Коллежийн оюутан С. Дашдэрэм;
  3. Өрөг угсрагч: Барилгын Политехник Коллежийн оюутан Г. Анх-Учрал;
  4. Цахилгаан: Налайх МСҮТ-ийн оюутан Э.Рэнчин-Очир;
  5. Мужаан: Техник Технологийн Политехник Коллежийн оюутан Н.Батбуян;
  6. Токарь: Налайх МСҮТ-ийн оюутан Т.Цогтсайхан;
  7. Тогооч: ХТПК-ийн  оюутан Л.Чибаяр;
  8. Үсчин: Үйлдвэрлэл, Урлалын Политехник Коллежийн оюутан Н. Гэрэлт-Од нар юм.
Дэлхийн ур чадвар Казань-2019 тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд: МУ-ын Засгийн газар болон БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Хүний нөөцийг чадавхжуулах төв”-ийн хамтын ажиллагааг 2018 оноос эхлүүлж Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажллаж байна. “Монгол ур чадвар” тэмцээний шилдгийг шалгаруулах, оролцогч хүүхдүүд болон багш нарыг Солонгос улсад мэргэжлийн дадлага хийлгэх, Солонгос эксперт багш урьж Монголын багийн бэлтгэл хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Орос - Монголын хамтын ажиллагаа 2017 оны 11 сарын 4-нд МУ-ын ХНХЯ нь ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд тусгагдсан нэг зорилт болох үндэсний багаа чадавхжуулах, туршлага солилцох хүрээнд ОХУ-ын “WordSkills Hi-Tech” буюу “Дэвшилтэт технологи-ур чадвар” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн.
DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 27 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06