Судалгаа: Таалагддаг улстөрчийн жагсаалтыг Х.Баттулга тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ удаалав

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МЭК  судалгааны байгууллагаас улс төр нийгмийн ээлжит судалгаагаа танилцууллаа.  Судалгааг нийслэлийн сонгуулийн насны 725 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан байна. Судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өссөн дүнтэй гарчээ. Өнгөрөгч зургаадугаар сард түүний рейтинг 5.2 хувьтай байсан бол наймдугаар сард  5.4 хувь болж өсчээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын  рейтинг зургаан хувь болж өссөн талаар мөн судалгааны дүнд дурджээ. Төрийн тэргүүн МЭК-ийн тавдугаар сарын судалгаагаар зургаан хувьтай байсан бол зургаадугаар сарын судалгааны дүнгээр “Олон нийтэд илт анзаарагдах үйлдэл хийгээгүй” гэсэн оролцогчдын дүгнэлтээр 5.8 хувь болж буураад байлаа. Харин наймдугаар сарын судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын рейтингдээ эргэн очиж байгаа нь энэ юм байна. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь тогтмол унаж байгаа улстөрчөөр Нийс­лэлийн Засаг дарга С.Амарсайхан нэрлэгджээ.  Судалгаанд оролцогчид Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 3.7 хувь байсан түүний рейтинг унасаар наймдугаар сард 3.2 хувь болжээ. Мөн Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчөөр  Ардчил­сан намын дарга С.Эрдэнийг сонгожээ.  Түүний араас Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 15 хувьтайгаар  орсон байна. Харин үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийн  жагсаалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удаалжээ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 23 хувьтай байна.   Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06