Боао форумын дарга Бан Ги Мүнийн онцлох эшлэлүүд

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Азийн төлөөх  Боао форум үргэлжилж байна.  Энэхүү форумын даргаар  НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга асан Бан Ги Мүн ажиллаж байна. Түүний илтгэлээс эшлэн хүргэж байна.

-Монгол газар нутгийн хэмжээгээрээ 18-т ордог маш их эрдэс баялагтай орон. Иймд эдийн засгаа хурдан хөгжүүлэх боломжтой. Ингэхдээ дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтэц муу байвал хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй. Мөн ОХУ, БНХАУ-аас гадна бусад улсуудтай ч харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Монголчууд Азийн орны өвөрмөц соёл, Чингис хааны үүх түүхээ өнөөг хүртэл хадгалан авч үлдсэнд би бахархдаг.

-Өнөө үед бүх улсын эрх ашиг харилцан уялдаатай. Дэлхий цорын ганц. Хамтын ирээдүйн төлөө нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь өнөөдрийн гол сэдэв. Бид олон газраас ирцгээсэн. Гэвч бидний ирээдүйн төлөө ялгаатай байдлын араас хөөцөлдөх ёсгүй.

-Хамтын хөгжил дэвшлийн хүчээр улс үндэстэн хооронд тогтвортой харилцаа бий болгох боломжтой. Гэвч сүүлийн жилүүдэд үндсэрхэг үзэл, худалдааны хориг газар авч байна. Аль нэг улсыг алагчлалгүй, бүгдтэй нь ижил тэнцүү нөхцлөөр хийдэг худалдаа эрсдэлд орлоо.

-Дэлхий шинэ чиглэл рүү алхах цаг ирсэн. Үгээр биш үйлсээр ирээдүйгээ бүтээх нь зөв.

-Дэлхийн санхүүгийн хямрал 10 жилийн өмнө болсон. АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь  дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.

-Та нар мэдэж байгаа тул аль орон бэ гэж би нэр дурдахгүй. Цөмийн аюулгүй байдал, дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн, биологийн олон янз байдал буурсан, экологийн даац хэтэрсэн зэргийг бид шийдэж чадаагүй л байна.

-Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд тэнцвэргүй байдал үүссэн. Азийн эдийн засгийн өсөлт 6.5-аас 6.3 хувь болж буурлаа. Ази тив цаг уурын өөрчлөлт, хүн амын насжилт гэх мэт бэрхшээлтэй нүүр тулсан тул олон талт байдлыг хадгалан, даяаршлыг хөхиүлэн дэмжих, үүний тулд чармайх ёстой.

-Агаарын бохирдол хүн төрөлхтөнд шууд аюул учруулж байна. Ойролцоогоор дөрвөн тэрбум хүн энэ аюулд өртөж байна. Гэтэл дэлхийн нийт хүн долоон тэрбум шүү дээ. Агаарын бохирдол амьсгалын замын өвчний эх үүсвэр болдог. Иймд Монгол, БНХАУ, Хойд болон Өмнөд Солонгос улсууд нийтлэг шийдэл хайж, хатуу түлшнээс татгалзахаар зэхэж байна.

-Азийн орнуудад эв нэгдэл, төвлөрсөн интеграц ажиглагддаггүйд би гайхдаг. 54 гишүүн оронтой Африкийн холбоо гэж бий. Арабын 23 орон нэгдэн, Арабын лийгийг байгуулсан. Европын холбоонд 28 орон гишүүнээр элссэн. Мөн АНУ, Канад болон Латин Америкийн орнууд ч өөрийн холбоотой. Харин Азид яагаад ийм механизм байдаггүй юм бол. -Миний анзаарснаар, хамгийн томоохон өөрчлөлтүүдийн нэг бол дэлхий улам бүр хуваагдмал болж байна.Үндсэрхэг үзэл, нэг талт байдал, худалдааны хоригийн тухай ярьж байгаа нь үнэхээр сэтгэл зовоож байна. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

22 цаг 54 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06