Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

2019-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн асуудлыг орхигдууллаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулж нам дарсан бололтой. Уг нь  Оюутолгойтой холбоотой барим тавим баримт, санал шүүмжлэл шалгалтын материалуудыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан. Тухайлбал, АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өнгөрсөн тавдугаар сард ажлаа өгөхдөө “ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь явуулах хэрэгтэй. Оюутолгойд хийж буй шалгалт 90-ээд хувьтай явж байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ өнгөцхөн  танилцсан” гэсэн удаатай. Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар мөн л “Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч парламентад байна” гэж хэлээд албан тушаалаа өгч байв. Мөн  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээг нэг жил гаруйн хугацаанд шалгасан байдаг. Ажлын хэсгээс гэрээний зарим зүйл заалтад зайлшгүй засвар оруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа ч шалгалтын дүн Монголын парламентаас  өмнө “Риотинто”-гийн мэдэлд очсон зэргээр энэ гэрээ ээдрээтэй, сэжиг таамаг дагуулсан хэвээр байна. Тэгвэл ҮАБЗ, парламент, Засгийн газар дээр гацчихаад байгаа Оюутолгойтой холбоотой асуудал ойрын үед хөдөлж эхлэх бололтой. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Оюутолгойтой холбоотой хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын бүх мэдээллийг татаж авсан байна. Оюутолгойн гэрээг шалгасан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт, аудитын шалгалт, хууль хяналтын байгууллагын мэдээллээс эхлээд бүх баримтыг татжээ. Эндээс харвал ашигтай, ашиггүй, өөрчлөх нь зөв буруу гэгдээд арав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Оюутолгойтой холбоотой Засгийн газрын байр суурь тодрох бололтой. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хариуцаж байгаа салбарын сайдын хувьд   “Дубайн гэрээ”-г сайн  гэж хэлэхгүй.  Оюутолгой төслийн гэрээг төгс гэрээ гэж би хэлэхгүй. Гэхдээ сайжруулж, засч залруулаад явах боломж бий. Хэлэлцээний ширээний ард сууж ухаалгаар шийдэх ёстой. Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх учраас бид энэ асуудал маш нухацтай, соёлтой байдлаар хандах ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын бодлогыг бид бодлогоор дэмжих ёстой. Мөн төсөв, эдийн засгаа нэмэх бодлогыг чухалчлах нь зөв. Салбарын сайдын хувьд салбараа хамгаалах бодлого барьж ажиллахаас өөр арга байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Засгийн газрын эл үйлдлээс харвал ойрын үед Оюутолгойн гэрээг хэрхэх талаарх шийд буюу “Риотинто”-той ойлголцлын ширээнд ард суух эсэх нь тодорхой болох гэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.20  МЯГМАР  №165  (6132)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 17 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06