"Үндсэн хуулийн төсөл 2020 оны сонгуулийн сурталчилгаа болж хувирлаа”

2019-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь АН-ын  зөвлөл өнөөдөр /08.19/ хуралдаж мэдээлэл хийв. АН Үндсэн хуулийн асуудал дээр зарчмын байр суурь нь хэвээрээ бөгөөд энэ бүх саналыг оруулсны дараа ард нийтийн санал асуулгаар батлах ёстой гэв.  Олон нийтэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгуулахгүй байгаа учраас энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн байр суурийг АН-ын зөвлөлөөс илэрхийлж байна.  Мөн өмнө хэлсэнчлэн ард нийтийн санал асуулгаар батлахгүй гэвэл АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Ардчилсан нам Үндсэн хуулийн асуудлаар гурван байр суурь илэрхийлж байгаа юм. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, орон нутгийг хөгжүүлэхийн тулд орон нутагт эрх мэдлийг олгох, гуравдугаарт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг болно.
Дээрх саналуудыг Үндсэн хуульд нэмэль өөрчлөлт оруулах ажлын хэсэгт өнөөдөр гардуулан өгөх бөгөөд нийт 18 зүйл, заалт байгаа юм байна. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх сонгуульд зориулж хийх ёсгүй. Наанадаж 20 жилийг харж байж хийх ёстой. Гэтэл сүүлийн үед ирэх сонгуулийн сурталчилгаа болж байгаа мэт харагдаж байна. Хэсэг улс төрчдийн 2020 оны сонгуулийн сурталчилгаа болж байгааг хэлэх нь зүйтэй гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 18 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06