“Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдал үргэлжлэх бололтой

2019-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал зарласан байдаг.   Онц байдлын хугацаа ирэх сарын  6-нд дуусгавар болно.  Тэгвэл өчигдөр энэ асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хуралдаж, онц байдлын хугацаанд ямар шийдвэр гаргаж, хяналт шалгалт явуулсан талаар хэлэлцжээ.   Мөн “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг цуцлах эсэхийг ярилцсан байна.   Энэхүү Ажлын хэсгийг ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  ажилладаг билээ.  Ажлын хэсэг ярилцаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудал нэг тийш болж, шийдэгдээгүй,  “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээл авсан асуудал мөн хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа.  Хөрөнгийг нь битүүмжилсэн ч “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулж дуусаагүй,  “Монголын зэс”-ийн асуудал ч нэг тийш болоогүй учраас  “Эрдэнэт” үйлдвэрт зарласан онц байдлыг үргэлжлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.19  ДАВАА  №164  (6131)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 17 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06