Шахмал түлшний картыг айл бүрт үнэгүй тараана

2019-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ.  Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буурч, агаарын бохирдол 30-50 хувь буурна хэмээн үзэж  Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргасан юм. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллах аж. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз дундын хангамжийн төв гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм байна. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглах бөгөөд  нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх аж. Иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцрх бөгөөд дууссан тохиолдолд “Таван толгой түлш” компанид хандан эрхээ сэргээлгэх юм байна. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй, мөн  “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана гэдгийг “Таван толгой түлш” компанийнхан онцлон хэлж байв. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” хэмээлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 18 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06