Агаарын чанарыг сайжруулах журмыг зөрчвөл хариуцлага тооцно

2019-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга хамтарсан захирамжаар Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн өөрөөр хэлбэл халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар олгохоор тус тус заасан. Хяналтын арга хэмжээний зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар иргэд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хэсгийн ахлагч нартай хамтран  хяналт тавьж гэм буруутай этгээдэд Агаарын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 19 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06