Полит-Анализ: Киргизийн экс ерөнхийлөгч Атамбаевыг юуны учир буруутгав

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Наймдугаар сарын 8-ны өдөр барьж саатуулсан Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгажээ. Өмнө нь түүнийг мөн авлигын гэмт хэрэгт холбогдуулан тооцож байсан. Хүний амь хөнөөсөн хэрэг Атамбаевт “хэд хэдэн онц хүнд гэмт хэрэгт оролцсонд сэжиглэж байгаа мэдэгдлийг гардуулсан” хэмээн Киргизийн ерөнхий прокурорын газрын дарга Замир Бейкешеев наймдугаар сарын 13-нд мэдээлжээ. Түүний хэлснээр төрийн тэргүүн асанд хууль хамгаалах байгууллагын ажилтнуудын эсрэг хүч хэрэглэсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан, аллага үйлдсэн, аллага үйлдэхийг завдсан, хууль хамгаалах байгууллагын ажилтны амийг хөнөөсөн, барьцаалах ажиллагаа зохион байгуулсан гэмт хэрэг ногдуулж байгаа аж. Төрийн эргэлт Атамбаевыг улс орондоо төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан хэмээн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тэргүүн Орозбек Олумбаев мэдэгджээ. Энгийн иргэдийг шархдуулсан тухай мэдээллийг төр засгийг унагаах хүчин зүйл болгон ашиглах зорилгоор экс ерөнхийлөгчийг баривчлах ажиллагааны үеэр өөрийгөө хамгаалахын тулд хүүхэд, эмэгтэйчүүдийг ашигласан хэмээн Опумбаев тодруулав. Авлигатай холбоотой гэмт хэрэг Чөлөөгдсөн даруйдаа улс орноосоо оргон зайлсан зартай эрүүгийн гэмт хэрэгтэн Азиз Батукаевыг хорих газраас хууль бусаар чөлөөлөхдөө авлига зохион байгуулсан хэрэгт Атамбаевыг мөн буруутгаж байгаа. Энэ хэргийг мөрдөн шалгах хүрээнд Ерөнхий сайдын орлогч асан Шамиль Атаханов, эрүүлийг хамгаалахын сайд асан Дамира Сагинбаева, шүүхийн шийдвэр гүйцэтгэх улсын албаны дарга асан Зарылбек Рысалиев нарын зэрэг хэдэн арван хүнийг барьж саатуулан байцаасан байна. Атамбаевыг барьж саатуулав Тусгай хүчний дайчид, цагдаагийн хэдэн мянган ажилтны оролцоотойгоор бараг бүтэн хоногийн турш үргэлжилсэн хүчний ажиллагааны явцад Атамбаевыг наймдугаар сарын 8-ны өдөр баривчилсан. Мөрдөх шуурхай бүлгийнхэн Ерөнхийлөгч асны орон гэрээс 24 нэгж галт хэрэгсэл, түүний дотор калашниковын зургаан автомат, драгуновын мэргэн буучийн винтов, ангийн буу, карабин, гар буу зэргийг илрүүлэн хурааж авчээ. Шүүхийн шийдвэрээр экс ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны урьдчилан тусгаарлаж хорих байранд наймдугаар сарын 26-ныг хүртэл хорьж саатуулах ажээ. Киргизийн эрх баригчид түүний өмч хөрөнгийн гол үндсэн хэсгийг лацадсан байна. Киргизийн парламент 2019 оны долдугаар сарын 27-ны өдөр Атамбаевын экс ерөнхийлөгчийн статус, халдашгүй байдлыг цуцалжээ. Эх сурвалж www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

23 цаг 43 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06