Хаадыг оршуулсан Хориг уулнаас ваартай өрөм олжээ

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголын үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлаг явуулдаг. Сүүлийн хоёр жилд хийсэн малтлагынхаа үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Монголын үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудтай холбоотой цоо шинэ олдворуудыг илрүүлжээ. Судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох булшнаас үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 40 хоногийн хугацаанд тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад эзэнт гүрний үед холбогдох судалгааны өндөр ач холбогдолтой олон олдворыг илрүүлжээ. Үүний дотроос 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байгааг судалгааны багийнхан онцлон хэллээ. Судалгааны багийн ахлагч, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Хориг уулын аманд хаварждаг Баттөр эгч эзгүйд олон хүн ирж арын уулан дахь булш, бунханг сүйтгээд байна гэсэн мэдээллийг 2016 онд өгсөн. Дараа жил нь очиход 100 гаруй булшийг тоноод булшны яс болон дөрөө, хазаарын амгай гэсэн эд зүйлс нь хог шиг хэвтэж байсан. Сүүлийн хоёр жил 70 орчим булшийг нь археологийн аргаар шигшээд металл хайгчаар илрүүлэх боломжгүй доторх зүйлс нь шороо болчихсон 10 орчим ваар илрүүллээ. Булшны хамгийн гүнд цэвдэг дотор хадгалагдсан дөрвөн ваарны гурав нь өрөм, нэг нь шар тосоор дүүрэн байсан юм. Энэ бол алт, мөнгөн эдлэлээс илүү түүхийн өндөр ач холбогдолтой эд өлгийн зүйлсэд тооцогдоно. Нэг хоёр жил алдсан бол мөнх цэвдэг хайлаад шар тос, өрөм муудаад алга болох байлаа. Нэг өдөр ч амраагүй ажилласны үр дүнд эрт илрүүлсэндээ баяртай байна” гэж ярилаа. Ваартай шар тос, өрмийг зориулалтын хөргөгчинд хийжээ. Судалгааны багийн анхны таамгаар энэ нь зул байж магадгүй гэнэ. Вааран дотроо зулын голтой байсан бөгөөд хүнээ оршуулахдаа мөнхийн зул асаадаг байсан бололтой хэмээн таамаглаж байгаа аж. Мөн тэрээр “Их хаадыг Хориг ууланд оршуулж байсан гэж Дундад зууны сурвалжуудад дурдсан байдаг. Бүдүүн модыг ухаад ухмал модон авс хийгээд төмөрлөг бүслүүрээр гурван давхар бүслээд оршуулдаг байсан гэсэн. Бүх булшнаас ийм ухмал модон авс гарсан. Ухмал модон авсанд хүнээ хийгээд битүү торгоор доторлоод дээл хувцсыг дотор нь хийгээд гадна талаар нь битүү ширээр бүрдэг байсан юм билээ. Булшны толгойн талд энэ ваарнуудыг хадгалсан байсан. Дархадын хотгорын бүс нутаг бол их чухал бүс нутаг. Мөнх цэвдэгтэй сэрүүн уур амьсгалтай газар учраас түүх дурсгалын олдворууд хэдэн зуун мянган жилийг элээсэн ч хадгалалт сайн байна. Хориг уулан дахь 100 гаруй булш, Номт, Онгон, Цагаан гэсэн ууланд малтлаг хийхэд бүх булш тоногдсон байна. Цаашид энэ бүс рүү нэг ч хүн оруулахгүй байхад төр, засаг хараа хяналтаа сайжруулаасай гэж хүсч байна” гэсэн юм. Харин АНУ-ын Питсбургийн их сургуулийн доктор Жулиа Кларк эртний хаад, ноёдын үед хамаарах эх орныхоо түүхийн чухал, ховор нандин эд зүйлсийг тонож буй хүмүүсийн өмнөөс гутарч, эмзэглэж буйгаа хэллээ. Тэрээр “Монголд зам гүүр дэд бүтцийн хөгжлийн асуудлаас гадна ярих ёстой зүйл нь түүх дурсгалын үнэт зүйлийг сүйтгэж байгаа явдал юм. Олдворуудын сүйтгэлд дэлхийн дулаарлаас үүдэн мөнх цэдвэг хайлахаас илүү хүний хүчин зүйл нөлөөлж байна. Гэхдээ өдөр бүр шаргуу ажиллаад эдгээр ховор зүйлийг аварч хамгаалсандаа баяртай байна. 800 мянган жилийн өмнө амьдарч байсан таван настай хүүгийн булш олдсон. Тонуулчид ясыг нь гаргаж хаяад хаа сайгүй шидэлчихснийг хараад харамсалтай санагдсан. Эдгээр соёлын өвийг хадгалахад бүх хүний оролцоо, хандлага чухал. Хүүхдийг багаас нь яаж соёлын өвийг хайрлах боловсролтой болгох вэ гэдэгт анхаарч тонуулчдын эсрэг хамтарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. Ваартай өрөм, шар тосноос гадна алт, мөнгөн ээмэг, бөгж, торго, яс, ширээр хийсэн олдворууд, хүн, малын ясыг Монголын эзэнт гүрний үед холбогдох маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулжээ. Алтан нар, сарны дүрс бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, нум сумны зэв, саадаг гэсэн хэдэн зуун олдворыг дэлгэсэн байв. Цаашид судалгааны багийнхан үндэсний хэмжээний томоохон хайгуул судалгаа хийхэд төрийн дэмжлэг хамгийн чухал байгаа аж. Томоохон сан хөмрөгүүдээ хадгалж хамгаалж, сэргээн завсарлах лаборатори, багаж төхөөрөмж дутмаг тул олон улсын байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд судалгаагаа хийж байгаа талаараа тэд ярьж байлаа. Төрөөс судалгааны багийнхныг тоног төхөөрөмж, олдворуудаа сэргээн засварлах багаж, хадгалж хамгаалах байр гэсэн санхүүгийн асуудлыг нь шийдээд булшийг тонуулчдын гар хүрэхээс сэргийлээд өгвөл тоногдоогүй үлдсэн бүтэн булшнуудаас үүнээс ч илүү чухал ховор эд өлгийн зүйлс олдох боломжтой юм байна. Эх сурвалж www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12