“Polit”-ийн нэг өдөр: Зүлгэн дээрх амралтын эрэг “Парк”

2019-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Нэрийг нь сонсохоор шаргал элсэн дээрх далайн эрэг санаанд буудаг Хайнан, Бали аралд ирсэн мэт хулсан дээвэртэй гоёмсог модон сүүдрэвчүүдийг ойрхон зайтайгаар ногоон зүлгэн дээр байрлуулжээ. Эдгээр сүүдрэвч найз нөхөд, хүүхдээ дагуулан ирсэн гэр бүлийн гишүүдээр дүүрсэн байх агаад хоосон сүүдрэвч нэгээхэн ч үгүй. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркаас энэ удаагийн “Polit”-ийн нэг өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ. Хүүхдийн парк энэ сарыг “Жекпот сар” хэмээн нэрлэж ажлын таван өдөр таван тоглоомоо үнэгүй болгожээ. Тухайлбал, даваа гаригт  дээрэмчний онгоц, мягмарт эргэдэг дельфин, лхагва гаригт динозавр, пүрэвд алсыг харагч, баасан гаригт гинжит тоглоом дээр энэ сарыг дуустал үнэгүй тоглох боломжтой. Алсыг харагч үнэгүй тоглох эрхтэй пүрэв гаригт 19:00 цагийн үед Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зорьсон юм. Эртний хаад ноёдын шилтгээн мэт харагддаг нүд булаам тансаг байшин “Хар сувд” хөлөг онгоц энд байдаг. Зарим орой урлаг, соёлынхны тоглолт энэ шилтгээнд болдог юм билээ. Шилтгээний хажуу дахь нууранд завиар аялах сайхан. Нар ээсэн халуун өдрүүдэд нуурын эрэг дээр сэрүүцэн суух нь хамгийн сайхан зүйл. Биднийг очих үед хөлөг онгоцны эсрэг талын сүүдрэвчинд хоёр хүн сууж хөгжилтэй зүйл ярилцаж буй бололтой чанга чанга инээлдэж байлаа. Цааш алхвал хоолны жижиг түцний гадаа хүүхдүүд дараалан зогсчээ. Эрт ирээд өдөржингөө тоглосон учраас хоолоо идэх гэж буй нь энэ аж. Алсыг харагч дээр дөрвөн хүн суучихсан, зарим нэг тоглоом хүнгүй харагдана. Цааш явж өнөөх ногоон зүлэг бүхий сүүдрэвч дээр ирлээ. Тэнд амарч буй хүмүүсийг хэсэг ажиглан суув. Нэг сүүдрэвчинд өсвөр насны хоёр охин, хоёр хөвгүүн суун ярилцаж байна. Харин хажууханд нь тэдний үеийн бололтой хэсэг охид байх агаад нэг нь зурагаа авахуулах гэж нэлээд хэдэн минут үсэрч, нөгөө нь зургийг нь дарна. Арай өндөр довон дээр байх сүүдрэвчинд гурван хүүхэд, мөн тооны том хүн сууж байна. Харин цөөн хүн ногоон зүлгэн дээр тухлан сууж, зарим нь бүр тэнгэр өөд харан хэвтэж байна. Зайрмаг, ундаа барьсан хүүхдүүд зөрөлдөн алхана. Зарим нь анх удаа паркт ирж буй бололтой галзуу хулганыг гайхсан шинжтэй ажиглан зогсоно. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд зорих ёстой газрын нэг нь яахын аргагүй парк билээ. Ялангуяа, баасан, бямба, ням гаригт дагуулж ирвэл тохиромжтой. Учир нь энэ өдрүүдэд хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, хүүхэлдэйн жүжиг, хөгжөөнт тоглоом, амьд  хөгжмийн тоглолт бүхий тайзны хөтөлбөртэй байдаг юм. Паркийн хамгийн гоё хөтөлбөр нь “Шөнийн парк” юм. Энэ жилийн сүүлийн “Шөнийн парк” өнөөдөр, маргааш хоёрхон өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болно. Үдшийн 20:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл паркийн бүх тоглоомыг хязгааргүй тоглоно. Мөн дуучин Наки ирж уран бүтээлээ хүргэхээс гадна галын үзүүлбэр, тэмцээн уралдаан, “Open Stage”-тай. Авьяасаа нээж, таниулах хүсэлтэй хүн бүрт "Шөнийн парк" хөтөлбөрийн урлагийн ямар ч төрлөөр оролцох боломжтой “Open Stage” тайз нээлттэй. Нэгэн үдшийг найз нөхөд, гэр бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой. Эх сурвалж www.polit.mn 
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12