Бүтээн байгуулалтын замаар...

2019-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Түрүүч нь http://polit.mn/69501 Т.БАТСАЙХАН Тавантолгойн орд, Гашуунсухайт, Цагаан хаданд ажилласан Засгийн газрын гишүүд үргэлжлүүлэн Дорноговь аймгийн Мандах сумыг зорилоо. Энд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаж байгаа билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  энэ үеэр ирж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан,  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон албаныхан цэргүүдийн барьж буй төмөр замтай танилцав.  Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замаа босгож байна. Энэ асуудал олон жил янз бүрийн шалтгаанаар гацсан ч гэлээ гахай жилдээ багтаж эхлүүлсэн нь хамгийн том амжилт гэдгийг онцолж байв.  

Зөвхөн Тавантолгой биш төмөрзам дагуух орд газруудад ашигтай

Одоо ямар нэгэн саадгүйгээр цааш үргэлжлүүлэн төмөр замаа ашиглалтад оруулах нь Монгол Улсын хөгжлийн томоохон гарц болох юм.  Энэ талаар ЗТХ-ийн сайд  Б.Энх-Амгалан “Тавантолгойн нүүрс бол өндөр чанарын  нүүрс.  Үүнийгээ бид Шанд, Чойрт авчираад төмрийн хүдэртэй нийлүүлбэл Монгол Улс төмөр нийлүүлэх боломжтой болно. Мөн Тавантолгой-Зүүнбаян төмөр замын сүлжээний дагуу Хармагтай, Манлай, Хараат уул, Цагаан суварга, Төхөм, Дадын хар, Дулаан уул зэрэг орд газар байдаг. Хэрэв энэхүү төмөр зам баригдаж ашиглалтад орвол Тавантолгойн бүлэг ордын коксжих нүүрсний экспорт нэмэгдээд зогсохгүй төмөр замын трассын дагуух орд газрууд үйл ажиллагааны эргэлтэд орж Монгол Улсад оруулах эдийн засгийн үр өгөөж эрс нэмэгдэнэ” гэсэн юм.  

Б.Энх-Амгалан: Цэргүүд хариуцлагатай, зохион байгуулалттай ажиллаж байна

Энэхүү төмөр замын захиалаг­чаар “Монголын Төмөр зам”, ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, 7781 дүгээр анги, туслан гүйцэтгэгчээр найман компани, геодезийн чиглэлд дөрвөн компани ажиллаж байна.  Одоогоор Зүүнбаян өртөө орчимд 15 км, Мандах сумын нутагт 50 км-т замын ажлыг эхлүүлээд байгаа. Цэргүүдийн хувьд МСҮТ-ийн сургалтад хамрагдаж, энэхүү  ажлыг гүйцэтгэж буй юм. ЗТХ-ийн сайд  Б.Энх-Амгалан энэ үеэр “Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна” гэлээ. Түүнчлэн Ерөнхийлөгч  Х.Баттулгын зүгээс ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд бүх талаас нь дэмжиж ажиллах, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг хурдан шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов. Ер нь энэхүү төмөрзам нь эрдэс баялагаа Эрээнээр дамжуулан экспортлох, цаашлаад Владивостокийг зорих эхлэл болж буй юм. Ингэснээр бид зөвхөн БНХАУ руу эрдэс баялгаа гаргах биш ОХУ руу экспортлох боломжтой болох юм. Үүний дараа томилолтын багийнхан “Зүүнбаян” өртөөнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тавантолгойгоос төмөр зам тавьснаар Зүүнбаян дахь төмөр замын өртөөний ачаалал эргэлт эрс нэмэгдэх учир өргөтгөх зайлшгүй шаардлага үүснэ. Иймд өргөтгөлийн ажлыг эхлүүлж аравхоёрдугаар сарын 1-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй талаар УБТЗ-ын ХНН-ын дарга Д.Жигжиднямаа хэлж байв.  

Сайншанд-Алтанширээ чиглэлийн анхны зорчигчид болов

  Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргаж, ажлаа эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл дэд бүтцийн хүрээнд Сайншанд-Алтанширээ чиглэлд 27 км төмөр замыг ашиглалтад оруулжээ. Монголын төмөр зам, УБТЗ-ын ХНН хамтран энэхүү ажлыг гүйцэтгэсэн байна. Засгийн газрын гишүүд тус замын анхны зорчигчид болсон юм. Монголчууд дотоодын хүчин чадлаар анх удаа төмөр зам барьж, цаашид өөрсдөө бүтээн байгуулалт хийж чадна гэдгээ нотолсон  “Шинэ үеийн сэргэн мандалын эхлэл”-ийг тавьсан өгөөжтэй бүтээн байгуулалт хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа. Мөн ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан “Монгол Улс жилд нэг сая тонны нефтийн хэрэглээтэй. Харин “Алтан ширээ”-гийн үйлдвэр ашиглалтад орсноор жилд хоёр сая тонн гаргана. Тэгэхээр Монгол Улс өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангана.  Дээр нь олон улсын нефть гаргах боломжтой болох юм.  Үүгээрээ Монгол Улсын хөгжил үр өгөөжөө өгнө” гэлээ. Түүнчлэн энэхүү төмөр замын нэг км-ийн өртөг нь 3-3.5 сая доллар. Харин УБТЗ ХНН  890 мянган ам.долларт багтаж төмөр замыг босгожээ. Суурь дэр бетоныг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлж, замын төмрийг ОХУ-аас худалдан авсан байна. Мөн дотоодын хүн хүчийг дайчлан ажилласан нь хямд өртгөөр босоход нөлөөлсөн гэлээ. Замын инженер К.Ремович “Замын бүтцийн хувьд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг ашигласан. Энэ нь өртөгт нөлөөлсөн. Нэг км-т 1840 ширхэг дэр тавьсан. Энэ төмөр зам дээр манай ач гуч хүртэл явна  гэдэг баталгааг би өгч чадна” гэж байлаа. Ийнхүү бүтээн байгуулалтын замаар 1800 км явлаа. Уул уурхай, зам тээвэр, зэвсэгт хүчнийхэн бүгд нэг сэтгэл зүтгэлээр бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байна.  Гэхдээ тэдэнд бас айдас байна. Найман жилийн хугацаанд гацсан төмөр замын ажил нь дахин гацчихвий дээ. Тэгвэл Монгол Улсын хөгжил дахиад л амсхийнэ, эдийн засгийн баталгаа алдагдана. Бид  цаг алдана гэсэн үг. Тиймээс тэд цаг нартай уралдана бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.15  Пүрэв  №162  (6129)  
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12