Амтагдтал аялъя “чүү, чүү”

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
14 Б.ДОЛЖИНЖАВ Кофе шопын намуухан хөгжим эгшиглэсэн тохилог орчинг залуус оффис маягаар ашиглаж, найз нөхөдтэйгөө уулзаж бизнесийн шинэ санаа олдог тухай өмнө нь хүргэж байсан. Тэгвэл кофе шоп шиг орчинтой боловч шинэлэг зүйлийг бий болгосон олон давуу талтай нэгэн газар нийслэлд нээгджээ. Энэ нь аялагчдын зорин өнгөрөх газар гэх тодотголтой, гадаад, дотоодын жуулчдыг хамгийн түрүүнд угтах “Chuu chuu travel club” юм. Амьсгаа давхцаж, хөлс бурзайм аагим халуун өдөр “Чүү чүү”-гийн хаалгаар ороход сэтгэлд таатай орчин угтлаа. Зүүн талын хананд Монгол Улсын газрын зургийг өлгөсөн байх агаад дээд талд нь модон дээр “Амтагдтал аялъя” хэмээн бичжээ. Мөн өөр нэг ширээн дээр “Залуу нас, зун цаг хоёр богинохон шүү” гэсэн бичиг байлаа. Эдгээр үгнээс эхлээд хүмүүсийг аялалд уриалан дуудсан орчинг бүрдүүлжээ. Саяхан Солонгос аялагчдыг угтан авч кафедаа морин хуурын аялгуу, ардын бүжиг үзүүлж оньсон наадгайгаа зааж өгсөн гэнэ. Аялахыг хүссэн хүмүүс цуглаж төлөвлөгөөгөө гаргадаг, аяллын хамтрагчаа олдог, нэг нэгэндээ зөвлөдөг, аялж ирээд замын сонин сайхнаа бусадтай хуваалцдаг аялагчдын “үүр” хэмээн нэрлэж болох шинэ газар нээгдсэн нь энэ юм. Үүсгэн байгуулагчдын нэг Б.Базарсүрэн “Гадаад хүнд морь унахыг зааж өгөхөд хамгийн түрүүнд мориндоо юу гэж хэлдэг вэ гэж асуудаг. Хариулт нь чүү чүү. Бага насны хүүхдүүд морь уная гэхээсээ өмнө чүү чүү уная гэдэг. Нөгөөтээгүүр чүү чүү нь урагш тэмүүлэхийн бэлгэдэл. Өвөрмөц онцлогтой өв соёл, зан заншлаа гадаадын жуулчдад зөвөөр таниулах, монгол хүмүүсийг эх орноороо аялж, танин мэдэхэд нь хөтөлж, аялагчдын үүр байхыг зорьж байна” гэсэн юм. Ширээ, сандалны дизайн, зохион байгуулалт нь кафенуудтай адил тохилог аж. Үйлчилгээний хувьд монгол уламжлалыг илтгэх олон төрлийн хоол, ус, ундаа, кофе, брэнд “Shu” кремтай. Аяга кофе уугаад өдөржингөө суух бус хоол идэх боломжтойгоороо кофе шопуудаас ялгарна. Орчны хувьд шинэлэг зүйл их бий. Текний зүүн урд талд жижиг тайз засчээ. Тайзны арын хананд байрлуулсан дэлгэцээр дэлхийн алдарт хамтлаг, дуучдын шилдэг дуунууд явна. “Movie night” өдөрлөг зохиож энэ дэлгэцээр хамтдаа кино үздэг юм байна. Тайзны наад талд “Chuu chuu travel club”-ын логоны доод талд нэг модон авдар, түүн дээр байгалийн зураг, оньсон тоглоомууд, гоёмсог өнгөт чулуунууд тавьжээ. Харин авдарны хажуу талд мөнгөн чимэглэлтэй монгол эмээл, уут дүүрэн шагай, урд талд нь эсгий олбогнууд дэлгэсэн байв. Энэ хэсэг нь гадаадын жуулчдад монгол үндэсний тоглоом, наадгай, эдлэл хэрэглэлийг таниулах зорилготой ажээ. Ханандаа наран жаргаж буй үеийн монгол нутгийн дүр зураг, ногоон мододтой, тунгалаг ус гол мөрөнтэй байгалийн зурагнуудыг өлгөжээ. Эдгээр зургийг худалдан авч болох бөгөөд орлого нь “Ид шидийн орон-2” төсөлд зарцуулагдах аж. Номын тавиур дээрх номнууд бас дуртай аяа эгшиглүүлэх пянз бий. Залуу нас, зун цаг хоёр богинохон тул амтагдтал аялъя “Чүү,чүү”. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.14  ЛХАГВА  №161  (6128)  
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 51 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

3 цаг 51 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

17 цаг 40 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

19 цаг 23 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

19 цаг 28 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

19 цаг 35 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

19 цаг 46 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

22 цаг 38 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Өчигдөр 09 цаг 07 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

Өчигдөр 09 цаг 04 мин