Бүтээн байгуулалтын замаар...

2019-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр зам барьж байгаа. Өмнийн  цэнхэр говийг хөндлөн туулах замын бүтээн байгуулалт ид өрнөж байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн  сайд Б.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан бүтээн байгуулалтын бүс нутагт ажиллаад ирлээ. Цэргүүд, барилгачид, инженерүүд, уул уурхай, зам, тээврийн салбарынхан бүгд л төмөр замтай болохоор ажиллаж байна. Хэрэв эхлүүлсэн ажлаа дуусгаж, төмөр замаа тавьж чадвал Монгол Улс хожино. Уул уурхайн бүтээгдэхүүний эргэлт сайжирч, эдийн засаг өндийж, томрох учиртай. Зөвхөн урд хөрш рүү эрдэс баялагаа зөөх биш ОХУ руу экспортлох эхний алхам болж чадах юм. Ийм том амбийцтайгаар уул уурхай, зам тээврийн салбарынхан бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байна.  

Албан даалгаврын биелэлт хангалтгүй байв

  Томилолтын багийнхан хамгийн эхэнд “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бид гурван том зорилт тавьж ажиллаж байна.  2018 он хүртэл төдийлөн ашигтай ажиллаж чадаагүй. Харин одоо Монгол Улсдаа өндөр ашигтай аж ахуй нэгжээс хоёрт бичигдэж байна. Тэгэхээр дэд бүтцийн асуудалд анхаарч  ажиллахаас өөр аргагүй. Ажилчдын кемп байгуулж ,конверын систем нэвтрүүлнэ.  Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна” гэсэн юм.  Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх албан даалгаврыг гаргасан. Гэсэн ч зарим асуудалд  биелэлт хангалтгүй байлаа.   Тухайлбал нүүрсний зам дагуу хогийн цэг,  тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх байр байгуулах, согтууруулах ундаа зарж буй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг асуудал  бүрэн шийдэгдээгүй байна.  Тиймээс Засгийн газраас үүрэг хүлээсэн хүмүүст сануулах захидал илгээхээр болов. Гурван удаа сануулах захидал авбал хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг сануулж байв.  Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэхүү албан даалгаврын биелэлтийг нэгтгэж Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаар болсон юм.  

Б.Энх-Амгалан: АТҮТ-ийн салбарыг байгуулна

Үүний дараа “Цагаан хад” боомтын жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэд  АТҮТ-өөс аж ахуйн нэгжүүдэд олгож буй С зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчлөх, нүүрс тээврийн компаниудад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт  чангатгаж өгөхийг хүсч байв. Мөн автотээврийн хяналтын байцаагч нарын тавьж буй шаардлага торгууль хүндрэл үүсгэж байна. Харин тавдугаар сараас хойш тээврийн зам дахь осол, ахуйн гэмтэл  буурсан нь Тээврийн цагдаагийн алба хаагчид байнгын эргүүл хийж, явуулын эмч ажиллаж, дуудлагын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай холбоотой байна. Энэ бүс нутагт  14 мянган жолооч нүүрс тээвэрлэж байна.  Тэд төрийн үйлчилгээ авахын тулд Улаанбаатарыг зорьдог нь хүндрэлтэй асуудлын нэг юм.  Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн сайд  Б.Энх-Амгалан газар дээр нь ажиллаж жолооч нарын зарим нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж ажиллана гэдгээ хэлэв.  Тэрээр наймдугаар сард багтан АТҮТ-ийн салбарыг Цагаан хаданд байгуулах үүргийг албаны хүмүүст  өгөв.  Ингэснээр нүүрс тээвэрлэгч жолооч нар ангилал, зөвшөөрөл зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлаа тэндээ шийдвэрлээд явах боломжтой болох юм.  Мөн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой нүүрсний бүлэг ордоос 10 орчим км-т “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомтоос наана 20 гаруй км-т 2500 автомашины зогсоол бүхий “Тайван зогсоол”-ыг байгуулж байна. Тус цогцолборуудад зочид буудал, үсчин, гоо сайхан, халуун усны газар, кино театр, эмнэлэг, төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.  

Найман жилийн гацаанаас болж, 10 гаруй сая ам.долларын алдагдал хүлээнэ

Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах зорилт тавьж ажиллаж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Энэхүү төмөр зам баригдсанаар 1200 гаруй ажлын байр бий болж, нүүрс тээврийн зардал тонн тутамд 32 ам.доллараас дөрөв дахин буурахаас гадна, төмөр замаар жилд дангаар 30 сая.тонн хүртэл нүүрс экспортлодог болно” гэдгийг онцолж байв. Мөн улсын төсөвт жилд 20-28 сая хүртэл ам.долларын татвар төвлөрүүлж, Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлж нүүрс тээврийн зам дахь аваар осол бусад хүндрэлүүд бүрэн шийдвэрлэгдэнэ гэж үзжээ.  Түүнчлэн одоогоор уурхайн аман дээрээс тонн тутамд 74 ам.доллараар борлуулагдаж байгаа нүүрсний үнэ 120 ам.доллар, цаашилвал нэмүү өртөг шингээж 200-300 хүртэл ам.долларт хүрэх боломжтой байна.   Тэгэхээр энэ нь  эдийн засаг болоод уул уурхайн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болох юм. “Тавантолгой Төмөр зам” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувьтай байна. Энэхүү төмөр зам улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан найм орчим жил гацсан байдаг. Алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ. Цаг алдах тусам хүлээх хохирол нэмэгдэнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байв.  Төмөр замыг барьж ашиглалтад оруулахад нийт 547 сая ам.доллар шаардлагатай гэлээ. Засгийн газраас Төмөр зам барих ажлын эхний 30 хувийн санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн цэвэр ашиг орлогоор, 70 хувийг зээлээр санхүүжүүлэх зорилтыг тавьж байгаа юм байна.  

“Тавантолгой- Гашуунсухайт” АЗЗА байгуулах үүрэг өгөв

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км автозамд  нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэл үүсч хот хоорондын зорчих тээвэрт хүндрэл үүсчээ.  Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций– Улаанбаатар чиглэл дэх 239 км авто замд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ. Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч арваннэгдүгээр сард дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа юм байна. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Тавантолгой-Гашуунсухайт”  чиглэлд автозамын ажил явагдаж байна. Гэхдээ нэлээд удаашралтай байгаа. Манайд нэг ийм асуудал байдаг. Аливаа тендерийг шалгаруулдаг.  Тэгээд хяналт тавьж байгаа байгууллагууд нь үнийг нь өсгөдөг тал бий.  Тендерийн тойрсон ийм асуудал олон бий” гэлээ.  Тиймээс салбарын сайдын зүгээс тус чиглэлд цаашид “Тавантолгой- Гашуунсухайт” АЗЗА байгуулан ажиллах үүрэг өгөв. Ийнхүү уул уурхай, төмөр зам дагасан бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, тус салбарынхан урам зоригтой байна. Тэдний зорилго биелэлээ олж гэмээнэ Монгол Улс олон улсад өөрийн гэсэн байр суурьтай, томоохон тоглогч орон болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.14  ЛХАГВА  №161  (6128)  
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04