Хүлэг морьдоор жигүүрлэсэн зураач

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хурдан хүлэг морь сонирхдоггүй, нүд унагаан сэтгэлээ хужирладаггүй монгол хүн гэж байхгүй биз. Хүлэг морьд янцгааж, халуунд ялаархан, голын уснаа сэрүүцэж буй агшныг дүрсэлсэн ”Агтан дууль” хэмээх  үзэсгэлэн энэ  сарын 1-нд “Алтан хаан” галерейд нээлтээ хийжээ.  Энэ үзэсгэлэнд зураач С.Базарваань гарын ур, сэтгэлээ шингээж зурсан 40 гаруй уран бүтээлээ тавьсан аж. Галерейн туслах менежер С.Лхамсүрэн зураачийг  жирийн нэгэн малчны хүү, бага насаа бусад хүүхдийн адил хурдан морь унаж, эмнэг хангал адууг сургаж номхруулан, адуу маллаж өссөн болохоор хүүхэд насны дурсамжаа ийн цааснаа буулгаж зурсан зураач С.Базарваань ганц морь биш хос морьд зурдаг нь түүний уран бүтээлийн онцлог гэж байлаа. Түүний зурагнаас салхи исгэрүүлэн давхиж яваа морины хурд хүч мэдэгдэхээс гадна эрч хүч, хайр, эрх чөлөө мэдрэгдэх аж. Сайн ажиглавал импрессионист чиглэлээр уран бүтээлээ туурвидаг моринд дуртай зураачийн уран бүтээлд шаргал голдуу өнгө зонхилжээ. Үзэсгэлэнд дэлгэн тавьсан хүлэг морины сэдэвтэй зургуудаас “Зуны ааг”, “Тайван”, “Намрын ой”, “Эгч дүүс”,”Тэнгэрийн хүлгүүд”, “Эртний сайхан” гэсэн зураг нүднээ тусаж анхаарал татна. Ялангуяа, “Цуутын цагаагч гүү”-ний домгийг санагдуулам хар ногоон өнгийг уусгаж унагатай гүү зурсныг туслах менежер С.Лхамсүрэн онцолсон нь энэ. Монгол ахуй, морийг  нарийн дүрсэлсэн зураач С.Базарваань өмнө нь бие даасан, хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан нэгэн аж. Тухайлбал, ”Төвөргөөн”, “Монгол өнгө”, “Говийн өнгө”, “Сэтгэлийн уянга”, “Сэтгэлийн хүлэг”, “Намрын өнгө” гэсэн үзэсгэлэнгээ толилуулж байжээ. Үүнээс үзэхэд зураач С.Базарваань монгол мориндоо хайртай нэгэн  болохыг уран бүтээл нь илтгэх ажээ. Дашрамд дурдахад “Агтан дууль” үзэсгэлэнд тавьсан зургийг хэмжээнээс нь хамаараад 400 мянгаас дөрвөн сая төгрөгөөр худалдаж байна. Уран зургийн үзэсгэлэнг ихэвчлэн 30-аас дээш насныхан үзэж сонирхдог. Мөн 17-20 насны залуус ирж сонирхдог хэмээн туслах менежер ярьж байлаа. Түүнээс гадна гадаадын жуулчид ч их ирдэг гэсэн юм. Хүүхэд насаа морь унан уралдаж өнгөрүүлсэн уран зураачийн үзэсгэлэн энэ сарын 15-нгы хүртэл гарах ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

5 цаг 35 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

5 цаг 40 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

5 цаг 45 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

5 цаг 50 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

5 цаг 55 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

6 цаг 0 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

6 цаг 5 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

19 цаг 32 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

19 цаг 37 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

19 цаг 43 мин