Б.Солонго: Тамирчин хүн шантрах эрхгүй

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер 400, 100 метрийн амжилтын эзэн Б.Солонготой ярилцлаа. -Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээний талаар яриагаа эхэлье  гэж бодож байна. Хэд хэдэн амжилтыг эвдсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу? -Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа дэлхийн стандартад нийцсэн зам дээр болсон. Шинэ зам надад их ээлтэй байлаа. Ойрын зайн гүйлтийн хоёр төрлийн амжилтыг шинэчилсэн юм. Энэ нь 33 жилийн дараа 200 метрийн зайн гүйлтийг 24.79 секунд, мөн 15 жилийн дараа 400 метрийн зайн гүйлтийг 55.33 секунд болгож дээд амжилтыг тогтоосон. Бас охидын багаараа 33 жилийн дараа 4х100 буюу буухиа гүйлтийг 3.56 секунд болгосон амжилттай байлаа. -Улсын аваргынхаа тэмцээний бэлтгэлийг урд хөршид хийсэн гэж сонссон? -Яагаад Хятдад хийдэг вэ гэхээр Монголд өвөл, намартаа бэлтгэл хийх 200 метрийн тойрог замтай манеж буюу битүү стадион байдаггүй учраас хүйтний улиралд бэлтгэл хийх боломж байдаггүй. Тиймээс ойр болон зардал мөнгө бага ордогоор нь Хятад улсад хятад багштай бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэхдээ энэ жил анх удаа Хятадад бэлтгэл сургуулилтаа хийсэн. Гэхдээ байр болон хоол унд гээд бүх зардлаа өөрөөсөө гаргадаг нь хэцүү байдаг. -Хэзээнээс энэ спортоор хичээллэх болсон юм бэ? -Би Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул хүүхэд. Дунд ангиа Хэрлэн сумандаа төгсөж байсан. Энэ үед сургуулийн спартикадад оролцож олон удаа түрүүлсэн. Энэ үеэс миний авьяас тодорч Г.Сүхбаатар багшийнхаа удирдалга доор хөнгөн ателетикаар хичээллэх болсон. -Өмнөх амжилтуудаасаа сонирхуулахгүй юу? -Өсвөр насанд минь “Монголын хамгийн хурдан хүүхэд” гэсэн тэмцээн болдог байсан. Үүнд таван жил дараалан түрүүлсэн. Мөн ОХУ, Хятад, Монгол Улсын хүүхдүүдийн тэмцээн болдог. ОХУ-д болсон тэмцээнээс хоёр алтан медаль хүртэж байсан амжилтууд байгаа. -Ямар мэргэжилтэй билээ. Одоо ямар ажил хийдэг вэ? -2017 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг эрүүл мэнд, биеийн тамирын багшаар төгссөн. Одоо бол “Алдар” спорт хорооны 015 дугаар цэргийн ангид харьяалагдаж Х.Уянга багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. -Одоо ямар тэмцээнд орол­цохоор бэлтгэлээ хийж байна вэ? -Одоо ОХУ-ын Эрхүү хотод болох тэмцээнд явахаар төлөвлөөд байна. Ер нь гадагшаа тэмцээн уралдаанд явъя гэхээр мөнгө санхүүгийн хувьд асуудал их байдаг. Хувийн зардалаар явдаг. Энэ удаа мөн хувийн зардлаар явах гэж байна.  -Гэр бүлийн зүгээс яаж хүлээж авдаг вэ? -Гэр бүлийн зүгээс сайн дэмждэг. Тэр тусмаа ээж минь миний үнэнч фэн. Оролцсон тэмцээн бүрийг минь заавал ирж үздэг. Бэлтгэл сургуулилт хийх боломжоор үргэлж хангадаг. -Цаашдын зорилго тань юу вэ? -Олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцохын төлөө өөрийгөө дайчилж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөнгө санхүү, амьдрал ахуйгаа хойш тавьж энэ спортыг сонгосон. Тиймээс миний зорилго бол Олимпод оролцох. Гэхдээ шантрах үе байсан. Тэр болгонд өөрийгөө хурцалдаг. Тамирчин хүнд шантрах эрх байхгүй гэж боддог. Миний өнөөдрийн амжилт бол үргэлж ард минь байж тусалж дэмждэг гэр бүлийнхэн болон анхны багш Г.Сүхбаатар, өлгийдөж авсан багш Ч.Болдбаатар, Х.Уянга  нарын минь ач гавьяа шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.13  МЯГМАР  №160  (6127)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05