Онцлох сурвалжлага: Халх голын баатруудтай “танилцлаа”

2019-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Сэлмээр гарамгай цавчдагаараа Монгол, Зөвлөлтийн төдийгүй япончуудын дунд ихэд алдаршсан БНМАУ-ын баатар Л.Дандарыг унасан мориор нь “Алаг морьт” баатар хэмээн нэрлэдэг байжээ. Тэрээр Монголын Ардын армийн VI морьт дивизийн 17 дугаар морьт хорооны захирагч байсан бөгөөд хороог онцгой сайн командлан олон удаагийн тулаанд ялалт байгуулсан аж. Халх голын ялалтын түүхт ойг тохиолдуулан дэлгэж буй “Халх голын ялалтын 80 жил” үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний музейд нээлтээ хийсэн. Энэ үзэсгэлэнд Л.Дандар баатрын цээж баримал, түүний хэрэглэж байсан гуулин тоногтой модон бариултай ган сэлэм, даривуулыг дэлгэжээ. Монголын үндэсний музей, ОХУ-ын Буриадын Үндэсний музейтэй хамтарсан үзэсгэлэнд Монгол Улсын баатар Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссар Г.Лувсангийн одон медаль, Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын хэрэглэж байсан буу зэвсэг, сумны хонгио, пулемёт, хүрз, хээрийн холбооны аппарат гэсэн 80 орчим үзмэрийг дэлгэсэн байлаа. Эдгээрээс энэ тэндээ сумны гэмээр жижигхэн нүхтэй нэлээд зэвэрсэн Орос цэргийн дуулга нүдэнд содон туслаа. Энэ дуулгыг өмсөж амь биеэ үл хайрлан япончуудтай байлдаж байсан баатарлаг цэргийн дүр оюун санаанд тодхон бууж байв. Энэ дайнд том гавьяа байгуулсан хүн бол Халх голын байлдааныг командалж байсан Цэргийн явдлын сайд, бүх цэргийн жанжин Х.Чойбалсан билээ. Түүний бүтэн биеийн баримал, ёслолын хувцас, бичгийн хэрэгсэл, буу болон дайны үеийн түүхэн гэрэл зураг, бичиг баримтыг дэлгэсэн нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн гадаад гэлтгүй Монгол хүний анхаарлыг татна. Буриадын Үндэсний музейгээс Халх голын ялалтын ойн үеэр дайчдад гардуулсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медаль, Армийн I бүлгийн командлагч Г.К.Жуковын дайны тушаал, сонины хайчилбар, байлдагчдын дурсамж гэсэн сонирхолтой баримтыг авчирч олны хүртээл болгожээ. Энэ талаар Буриадын үндэсний музейн захирал Т.А.Бороноева “Үзэсгэлэнд Буриадын Улсын архивт хадгалж байсан хосгүй эх сурвалжууд, дайнд оролцож байсан ахмад дайчидтай холбогдолтой гэрэл зургийг дэлгэсэн. Халх голын дайнд 16 мянган хүн дайчлагдсанаас найман хүн тутмын нэг нь буриад хүн байсан. Буриадаас Халх голын дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхдүүд энэ дайныг мартаагүй, үргэлж дурсаж байдаг. Өнөө үед Монголын болон ОХУ-ын залуучуудын хувьд эх оронч үзэл, эх орноо хайрлах хайр маш чухал. Тиймээс энэ үзэсгэлэн залуусын хувьд заавал үзэх ёстой, тэдний оюун санаанд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж ярилаа. Үнэхээр ч өнөөгийн энэ амар тайван Монгол Улсыг бий болгохын төлөө халуун амь бүлээн цусаа харамгүй хайрласан баатарлаг дайчдынхаа алдар гавьяаг санаж, тэднээр бахархаж, үргэлж дурсаж явах ёстой хүмүүс нь залуучууд билээ. Гэвч  үзэсгэлэнг сонирхож буй хүмүүсийн ихэнх нь ахмадууд байлаа. Тэдний төлөөлөл Б.Цоодол “Манай аав агтчин цэргээр хоёр дайнд оролцсон. Агтаа хөөгөөд галын шугам руу явж байхад нь япончууд онгоцоороо бөмбөгдсөн гэж сонссон. Мөн манай ихэр нагац ах залуу жанжин Б.Лхагвасүрэн, Зундуй хоёр Халх голын дайнд оролцсон. Эмэгтэйчүүд урт насалдаг учраас шархадсан цэргүүдийг эмчилж байсан сувилагчдын зарим нь амьд байгаа. Тэдэнтэй уулзаж, ярилцаж гавьяаг нь үр хүүхэд, хойч үед нь сануулах ёстой. Шархадсан цэргийг зөөж, эмчилнэ гэдэг тийм амар зүйл биш. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Зөвлөлтийн цэрэг эрсийн гавьяаг мартаж болохгүй. Залуучууд үзэсгэлэнд ирж амь биеэрээ дэнчин тавьсан энэ хүмүүсийн үйл хэргийг мэдээсэй” гэсэн юм. Цэргийн ногоон дүрэмт хувцсаар жигдэрсэн морьтон цэрэг эрс улаан тугаа намируулсаар баяр хөөртэйгөөр ирж буй зураач Ч.Батмөнхийн “Бид яллаа” холст, тосон будгаар зурсан зураг биднийг үдлээ. Үнэхээр япончуудыг бут цохин ялалт байгуулсныхаа дараа тэд ийм дүр төрхтэй буцаж ирсэн биз ээ. Халх голын дайн бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа дэлхийн II дайны  өмнөх томоохон байлдаан болсон. Эх орноо батлан хамгаалж, алтан амиараа эрсэдсэн баатарлаг эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийе. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Эх сурвалж: www.polit.mn
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 55 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

3 цаг 55 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

17 цаг 44 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

19 цаг 28 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

19 цаг 32 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

19 цаг 39 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

19 цаг 50 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

22 цаг 42 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Өчигдөр 09 цаг 07 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

Өчигдөр 09 цаг 04 мин