Зэвсгийн агуулахад гарсан түймрийг унтраалаа

2019-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Сибирийн Ачинск хотод зэвсгийн агуулах дэлбэрэхэд хүргэсэн хоёр дахь түймрийг унтраалаа гэж тус бүс нутгийн Онцгой албаны дарга Игорь Лисин хэллээ. Тэрээр “Гал сөнөөгчид түймрийг унтраасан. Одоо аюулгүй байдлыг баталгаажуулахаар ажиллаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ачинск хотын зэвсгийн агуулахад энэ сарын 5-нд эхний түймэр гарч хэд хэдэн дэлбэрэлт болсон билээ. Үүний улмаас нэг хүн нас барж, 13 хүн шархадсан түймрийг дараа өдөр нь унтраасан байна. Эрх баригчид тэр үеэр 20 километр зайтай газар хориотой бүс байгуулж, 16 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин энэ сарын 9-нд техникчид дэлбэрэлт болсон газар ажиллаж буу зэвсгийг аюулгүй болгох байх үеэр аянга буусны улмаас дахин дэлбэрэлт болсон байна. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлснээр 12 хүн эмнэлгийн тусламж авчээ. Үүнээс дунд зэргийн шархтай дөрвөн хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06