Х.Баярмагнай: Монгол, Туркийн 50 жилийн ойн маркийн зураачаар ажилласандаа билэгшээж байгаа

2019-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монгол, Туркийн 50 жилийн ойн маркийн гол зураачаар ажилласан Х.Баярмагнайтаa ярилцлаа.   -Яриагаа таны сүүлийн уран бүтээл болох Монгол, Туркийн 50 жилийн маркийн зураачаар ажилласан гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье? -Анх удаа маркийн зураачаар ажилласан маань Монгол, Туркийн 50 жилийн ойн марк байлаа. Их билэгшээж байгаа. Маркны эх болон санааг хоёр улсын Их хурлын түвшний ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж, Монгол шуудан компани болон миний бие санаагаа шингээсний үндсэн дээр марк бүтсэн. Маркны санаа дүслэл болгон нарийн шүүлтүүрээр гарсан болохоор сайн бүтээл болсон байх гэж бодож байна. -Утга санааны хувьд их гүнзгий санагдсан? -Тиймээ. Хоёр улсын эв найрамдлыг шингээхийг зорьсон. Нэгдүгээрт, Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисэж буй Монгол Улсын онгоц, хажуу талд нь Туркийн үндэсний бахархалт Алтанзул цэцэг. Хоёрдугаарт, нэрийн марканд Монгол Улсын нийслэл Улаанбаатар буусан Турк улсын онгоц түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй монгол эмэгтэй байх бөгөөд хажуу талд нь Монгол Улсын үндэсний бахархалт Бэрцэцэгийг байрлуулсан. Хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн логог зохиомжилж дүрсэлсэн. Хэлхээний доод хэсгийн чимэглэл зурагт хоёр улсын түүхэн харилцааг тусгаж өгсөн юм. Торгоны замын тэмээн жингийн цувааг дүрсэлж ард хэсэгт нь Турк улсын Истанбул хотод байх ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт Софийн цогчин дуган, Анкара хотын Анкара цайз, Ил хаант улсын шадар сайд Чобан ноёны бариулсан Арас мөрөн дээрх Чобандеде гүүр, Көседаг уул мөн Орхоны хөндий, Түрэгийн үед хамаарах Хөшөө цайдамын дурсгал болох Культегины хөшөө, XIII зууны Их Монгол Улсын гэр тэрэг, эртний нийслэл Хархорум хотын төв талбай, Мөнгөн модыг оруулсан. Мөн Турк буюу эртний нүүдэлчин Түргүүд одоогийн Монголын газар нутагт улсаа байгуулж явсан үеийн түүхэн дурсгалын талаар болон Их Монгол Улсын байлдан дагууллын үед одоогийн Туркийн газар нутагт үлдээсэн түүхэн явдлуудыг эргэж нягталж танин мэдэж, уншиж судалсан явдал энэ марк бүтэхэд илүү дөхөм байсан. Харин хоёр улсын онгоцыг дүрсэлсэн нь орчин үед алс холын бөгөөд түүхэн холбоотой улс орнууд цаг хугацааг товчлон агаарын хөлөг ашиглан шууд харьцдаг болсон бодит байдлын илэрхийлэл болгож хоёр улсын онгоцуудыг дүрсэлсэн. Анх удаа маркны зураачаар ажилласан, олон эрдэмтэн судлаачийн буянд хүндрэл бага байсан. -Хэзээнээс уран бүтээл туурвих болов? -2000 оноос эхэлж уран бүтээлээ туурвих болсон. Аав ах хоёр маань зурдаг байсан. Уран зураг хэрхэн бүтэж байгааг, харж өссөн болохоор уран зурагт дурласан байх гэж боддог. -Одоо хаана уран бүтээлээ туурвиж байгаа вэ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна? -Би чөлөөт уран бүтээлч. Одоогоор зуслан дээрээ уран бүтээлээ хийж байна.Намраас л нэг газар орох байх. -Та өөрийн оролцож байсан үзэсгэлэнгүүдээсээ сонирхуулахгүй юу? -2001 онд Хүний эрхийн байгууллагаас зохион байгуулсан зургийн үзэсгэлэн, 2014 онд МУЗН-ээс зохион байгуулсан зургийн үзэсгэлэн, 2011 Монголын хэлмэгдэгсдийн холбооноос зохион байгуулсан зургийн үзэсгэлэн 2012, 2013 онд Уран зургийн галерейгаас зохион байгуулсан шилдэг зургийн үзэсгэлэн, 2014 БОАЖЯ-наас зохион байгуулсан палеонтологийн сэдэвт зургийн үзэсгэлэнд оролцож байсан. Бие даасан үзэсгэлэн гэвэл 2017 онд “Монголын үнэртэй салхи” 2018 онд “Уяхан замбуутивийн наран”  нэртэйгээр гаргаж байсан.
-Та дараагийн үзэсгэлэнгээ хэзээ хийх гэж байна. Залуу уран бүтээлчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Ойрд өнгийн харандааны ид шидийг мэдэрч бас мэдрүүлж таниулах хүслээр харандаан зураг туурвиж байна. 3 дах үзэсгэлэнгээ өнгийн харандаан ажлуудаараа гаргах төлөвлөгөөтэй. Хүүхдийн хичээлийн хэрэгсэл төдийгөөр хязгаарлагддаг энэ харандаагаар урлагийн бүтээл туурвиж болохыг батлах зорилготой юм. Зурах дуртай хүүхэд залуустаа хүний авъяас 1% харин хөдөлмөр 99% гэдэг үгийг байнга санаж, өдөр бүр, цаг бүр зурах ур чадвараа хөгжүүлж, өөрийн авъяас чадвараа тордож яваарай гэе. Эх сурвалж www.polit.mn  
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 49 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

3 цаг 49 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

17 цаг 39 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

19 цаг 22 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

19 цаг 27 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

19 цаг 34 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

19 цаг 44 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

22 цаг 36 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Өчигдөр 09 цаг 07 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

Өчигдөр 09 цаг 04 мин